Г.Харрис: Хятадын эсрэг дайнд бэлтгэх хэрэгтэй

Австралид суугаа АНУ-ын Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд, адмирал Гарри Харрис “АНУ-ын Засаг захиргаа Хятадтай дайтахад эрчимтэй бэлтгэх ёстой” гэж Конгрессийн танхимд хэлсэн үгэндээ онцоллоо. Тэрбээр “Хятад улс цэргийн хүчин чадлаа зузаатгаж байгаа. Өмнөд Хятадын тэнгис дэх БНХАУ-ын арми АНУ-ын флотоос илүү болж байна. Гэтэл Цагаан ордон энэ бүхнийг анзаарахгүй, Хятадын аюулыг тоохгүй байна. Улстөрчид дайн гарахаас сэргийлэхийн тулд бүхий л хүчин чармайлтаа гаргах ёстой. Бид Хятадын эсрэг дайнд бэлтгэх ёстой” хэмээжээ. Мөн Өмнөд Хятадын тэнгис дэх маргаантай арлуудад Хятад улс цэргийн долоон объект барьсныг адмирал Гарри Харрис мэдэгдсэн байна. Харин Вашингтон дахь БНХАУ-ын Элчин сайд Цуй Тянькай “АНУ-ын нөлөө бүхий улстөрчид Хятад улс руу байнга дайрч давшлах нь муу үр дагаварт хүргэж болох юм” хэмээн мэдэгдлээ. Дүн шинжилгээний “RAND Corporation” компани АНУ, Хятадын хооронд гарч болзошгүй дайны тухай илтгэл нийтлүүлсэн билээ. Илтгэлд “Хятадын арми АНУ-ын цэргүүдтэй шууд тулгарахаас зайлсхийнэ. Харин цахим дайралт хийж, дайсны цэргийг удирдах системийг жагсаалаас гаргахыг оролдоно” гэж цохон тэмдэглэжээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)