БРЕКСИТ-ийн асуудалд уян хандахыг уриалав

Их Британийн Ерөнхий сайд Тереза Мэй Европын холбооноос гарах шилжилтийн хугацаанд илүү уян хатан хандах"- ыг Европын удирдагчдаас хүссэн байна. Тодруулбал, шинэ системийг хэрэгжүүлж эхлэх хүртэл шилжилтийн үйл явц үргэлжлэх ёстой гэж Их Британийн Засгийн газар үзэж байна. Хэдий тийм боловч Европын холбооноос гарах Их Британийн хугацааг 2020 он гэж Европын удирдагчид тодорхойлоод байгаа аж. Энэ нь Европын холбоонд шүүмжлэлтэй ханддаг консерватив үзэлтнүүдтэй харилцах Тереза Мэйн харилцаанд эрсдэл учруулж болзошгүйг ажиглагчид анхааруулжээ. Учир нь, Их Британийн Хөдөлмөрийн нам Ерөнхий сайдын хэлэлцэхээр төлөвлөж байгаа хуулийн төсөл парламентаар батлагдахгүй байх өндөр магадлалтай гэж байр сууриа илэрхийлсэн байна. Хөдөлмөрийн намыг дэмжигчдийн дунд Их Британи Европын гаалийн холбоо, нэгдсэн зохицуулалттай зах зээлд байр сууриа хэвээр хадгалах хэрэгтэй хэмээн үзэж байгаа ажээ.

Түүнчлэн тус улсын БРЕКСИТ-ийн асуудал хариуцсан сайд Дэвид Дэвис “Европын холбоог орхисны дараа ч Их Британийн ирээдүй төсөөлснөөс илүү эерэг байх болно" хэмээн мэдэгдлээ. Мөн тэрбээр 2018 оны эцэс гэхэд Европын холбоотой хэлэлцээрт хүрэх боломжтой болохыг онцолж байгаа юм. Дэвид Дэвис "Европын холбооноос гарсны дараа ч бид өндөр стандартаа барьж ажилласан хэвээр байх болно. Зарим хүн б и д н и й хийж байгаа зүйлийн цаад шалтгаан дэргэлзэх болсныг би мэднэ. Тэд БРЕКСИТ-ийн дараа Их Британийн нийгэм зохиолд гардаг шиг тамын ертөнц болон хувирч, англи гаралтай хүмүүс бүрмөсөн хоосорно гэж айж байна. Энэ бүх зүйл үгүй болно гэсэн айдас нь бидний түүх, хүсэл зорилго, үндэсний эрх ашгийг үл харгалзсан хоосон үзэлд тулгуурласан юм" гэж мэдэгдлээ. Их Британийн Гадаад хэргийн сайд Борис Жонсон "БРЕКСИТ- ийн дараа Европын холбоотой худалдааны талд хамтран ажиллах нь ашигтай" гэж үзжээ.

Б.Саруул

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)