Дуучин Ану ”Ихэр хүүхдүүдийг хүн болгоно гэдэг маш том хөдөлмөр юм байна”

Оны өмнөхөн ихэр хүүхдүүдээ өлгийдөн авч "Алдарт эх" болсон дуучин Ану 5 охины ээж болоод байгаа билээ. Ажил амьдралаа тэнцүүхэн авч явдаг тэрээр хүүхдүүдээ нэг сар хүрэнгүүт ажилдаа эргэн орж телевизийн эфирээр үзэгч олонтойгоо уулзах болсон. 

Тэрээр "Хоёр ихэртэй болсноос хойш дахиад л шинэ шинэ зүйлсийг сурч байна. Ихрүүдтэй ээжүүдийг би үнэхээр шүтэж байгаа. Ямар мундаг юм бэ. Ихэр хүүхдүүдийг зэрэг өсгөөд хүн болгоно гэдэг бол маш том хөдөлмөр юм байна гэдгийг ойлгож та бүхнийг биширч хүндэлж байгаа шүү. Толины өмнө сууж байсан тэр цаг үеэ бодохоор ганц бие нэг их зүйлд яардаггүй байсан тийм цаг үе байсан. Одоо бол надад ерөөсөө энгийн шаардлагатай зүйлс минь байгаад жижиг толинд хараад будчих нь илүү амар цаг хугацаа хэмнэдэг ч юм шиг санагдах болсон" хэмээжээ. Дуучин Анугийн хувьд цаг хугацаа явж байгаа ч моодны бүсгүй хэвээр байна. 

Б.Саруул

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • eej (202.179.26.29)

    2018-02-26

    Unur utgun saihan eejid bvayar hyrgei