Багш нарын хөгжлийн чиг хандлагыг өөрчлөх шаардлагатай

БСШУСЯ, нийслэлийн ИТХ, нийслэлийн Боловсролын газар хамтран “Монгол хүн бэлтгэхэд ерөнхий боловсролын сургуулийн үүрэг, оролцоо” сургалт зөвлөгөөнийг зохион байгууллаа. Зөвлөгөөнд 3000 гаруй багш оролцов. Энэ үеэр дэлхийд хүлээн зөвшөөрөгдөх "PISA" шалгалтад манай улс хэрхэн бэлтгэх, олон улсын боловсролын шинэ ойлголт, Даалгаврын шинэ соёл нэвтрүүлэх талаар ХБНГУ-ын Потсдамийн их сургуулийн доктор, профессорууд илтгэл тавив. Мөн “Монгол хүүхдийн бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх боломж”-ийн талаар илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүллээ. Энэ үеэр нийслэлийн ИТХ-ын дарга С.Амарсайхан "Хүний хөгжлийн асуудалд цоо шинэ байр сууринаас хандах болсонтой холбогдож сургалтын талаарх үзэл баримтлал, техник технологи, итгэл үнэмшил, соёлын үнэт зүйлс ч ихээхэн өөрчлөгдөж байна. Хөгжлийн шинэ нөхцөл байдал нь сургууль, багш нарын хөгжлийн чиг хандлага,сурагчдын сурах хэв маягт ч зайлшгүй өөрчлөлт шаардаж байна. Тиймээс нийслэлийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллдагааны хөтөлбөрт "Хүн болох багаасаа" цогц хөтөлбөрийг тусгаж, олон ажлыг хэрэгжүүлж эхлээд байна" гэв. Манай улс УИХ-аас баталсан 2024 он хүртэлх Төрөөс боловсролын талаар баримтлах бодлогын хүрээнд “Цөм” хөтөлбөрөө батлуулж олон улсад магадлан итгэмжлүүлэх юм.

Б.Саруул

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)