Жеймс Камерон “Rolex” брэндтэй хамтран ажиллана

“Rolex” брэнд кино урлаг, спорт болон бусад төрөлд манлайлагчидтай хамтран ажилладаг. Энэ чиглэлийн хүрээнд тэд Холливудын алдарт дөрвөн найруулагчийг дэмжин ажиллаж, тэдний тухай богино хэмжээний кино бүтээсэн байна. Үүнд, Оскарын шагналт найруулагч Катрин Бигелоу, Жеймс Камерон, Алехандро Гонзалез Иньяриту болон Мартин Скорсезе багтжээ. Тэд кино урлагаар дамжуулж үзэгчдийг үргэлж гайхшируулдаг төдийгүй бүтээл нь цаг хугацаа улиран одоход илүү үнэ цэнэтэй болдог хэмээн дэлхийн алдарт “Rolex” брэнд онцолжээ. Брэндийн онцолсон найруу­лагчдын нэг Жеймс Камерон чадварлаг кино бүтээгч бөгөөд сүүлийн 30 жилд мартагдашгүй олон киноны зохиолыг бичиж, найруулж, продюсерлэсэн байдаг. Тухайлбал, Түүний бүтээсэн “Аватар” нь одоо ч түүхэн дэх хамгийн өндөр орлоготой киногоор нэрлэгддэг бол “Титаник” Академийн 14 төрөлд нэр дэвшсэнээс 11-ийг нь хүртэж байжээ. Жеймс Камерон “Rolex” брэндийн цагийг байнга зүүдэг бөгөөд хамтран ажиллах болсондоо баяртай байгаагаа илэрхийлсэн байна.

Г.Сүрэн

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)