АНУ-ын Н-2 ангиллын виз олгох асуудал цуцлагдаагүй

 АНУ-ын Дотоодын аюулгүй байдлын яам энэ оны нэгдүгээр сарын 18-нд тус улсад Н-2 ангиллын визээр иргэд нь зорчих орны тоонд Монгол Улсыг оруулснаа албан ёсоор зарласан. Гэвч энэ визийг цуцалсан талаар зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлэх болов. Үүнийг ГХЯ-ны Консулын газраас тодруулахад “Дээрх визийг олгоход зуучлах Америкийн талын компанийг шалгаруулах ажлыг хийж байгаа. Тэд ирэх долоо хоногоос хариу ирүүлэх байх. Түүний дараа Монголын талаас зуучлах компанийг сонгон шалгаруулна. Энэ нь нэг жилийн хугацаатай, нэгэнт батлагдсан ажил учраас цуцална гэж байхгүй. Харин нэг жилийг хариу ирсэн өдрөөс тооцох уу, визэд оруулсан цагаас тоолох уу гэдгийг Америкийн тал шийдэх байх” гэж мэдээллээ. Дашрамд дурдахад, түр хугацаагаар гаднаас ажилчин авах Н-2А виз нь улирлын чанартай хөдөө аж ахуйн салбарт, Н-2В нь хөдөө аж ахуйн бус боловч улирлын чанартай ажлын байр сонирхогчдод үйлчилдэг виз юм.

Д.Мөнх 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)