Өнөөдөр болох зарим үйл явдлууд

Туушин зочид буудал

9:00-15:00 цагаас "Эдийн засгийн өнөөгийн байдал, цаашдын чиг хандлага-2018" сэдэвт хэлэлцүүлэг  болно.

"Чингис" зочид буудлын 3-р давхрын хурлын танхимд

9:30 цагаас Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын удирдах ажилтны зөвлөлгөөн эхэлнэ. Утас 91915340, 88844482, 99991923

 Корпорейт зочид буудал, Конвешн центр танхимд

 09:30 цагт Монгол Улсын Засгийн газарт Азийн хөгжлийн банкнаас үзүүлэх буцалтгүй тусламжийн хүрээнд "Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн мэдээллийн нэгдсэн системийг хөгжүүлэх төсөл"-ийг Үндэсний хөгжлийн газар Азийн хөгжлийн банкны техникийн тусламжаар хэрэгжүүлэхээр төслийн нээлтийн ажиллагаа болно. Утас:+976-95883542

Нарангийн төвлөрсөн хогийн цэгт

10.30 цагаас УИХ-ын гишүүн, Хүнд үйлдвэр, уул уурхайн яамны сайд Д.Сумьяабазар, Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Масато Такаока нар Нарангийн төвлөрсөн хогийн цэгт очиж, дүүргийн хог хаягдлын менежмент, тулгарч буй асуудлуудын тухай танилцана. Холбоо барих утас 99089666, 99209315

ЗГ-ын 3-р байрны B1 давхрын мэдээллийн танхимд

11.00 цагаас Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2018 оны эхний 2 сарын байдлаарх хэвлэлийн бага хурал болно.

Монгол ньюс мэдээллийн төвд

11:00 цагаас Казакстан улсын гавьяат дуучин Мадина Садуакасова-ын “Арман Елим-Ай” буюу “Мөрөөдлийн улс” тоглолтын талаарх хэвлэлийн хурал болно. 

11.30 цагаас "Онч шийдэл" ТББ-ын гишүүн хуульчдаас "Захиргааны байгууллага, албан тушаалтны буруутай үйл ажиллагааны улмаас иргэд, аж ахуйн нэгжид учруулсан хохирлыг шүүхийн шийдвэрийг үндэслэн төсвөөс төлснийг тухайн шийдвэр гаргасан этгээдээр төсөвт нөхөн төлүүлэх" шаардлага бүхий стратегийн өмгөөллийн төслийг танилцуулна.

Офицеруудын ордонд

13.00 цагт Эх орны цэрэг 2018 яруу найргийн улсын уралдаан болно. Холбоо барих 90991155

Тусгаар тогтнолын ордонд

13:30 цагаас Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгатай холбогдуулан "Улс төрийн намын хөгжил" сэдэвт эрдэм шинжилгээний хурал болно.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)