Монголын энэ цагийн рок попийн акулууд цугларсан тоглолт болно

Хөгжмийн зохиолч, Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн Л.Балхжавын аялгуу Монгол Улсын гавьяат жүжигчин Д.Жаргалсайханы дуулсан “Хундагаа өргөе”, Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн Т.Сэр-Одын аялгуу, “Чингис хаан” одонт, Монгол Улсын гавьяат жүжигчин Г.Ариунбаатарын дуулсан “Би Монгол хүн”, Төрийн шагналт, дуучин Д.Болдын “Зургадугаар сар минь баяртай”, Монгол Улсын гавьяат жүжигчин Д.Жаргалсайхан, Т.Ариунаа нарын “Нэг л уучилъя”, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, “Никитон” хамтлагийн ахлагч Б.Батчулууны “Монгол тандаа зүтгэе!” зэрэг дуунууд энэ сарын 18-нд “UB Palace”-ийн концертийн их танхимд 18.00 цагаас эгшиглэнэ. “Монгол тандаа зүтгэе!” уран бүтээлийн цэнгүүнд Монгол Улсын гавьяат жүжигчин, “Чингис хаан” хамтлагийн ахлагч Д.Жаргалсайхан, “Чингис хаан” одонт, Монгол Улсын гавьяат жүжигчин Г.Ариунбаатар, Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн Ц.Чулуунбат, Монгол Улсын гавьяат жүжигчин, “Харанга” хамтлагийн дуучин Х.Лхагвасүрэн, Монгол Улсын гавьяат жүжигчин, Б.Сарантуяа, Т.Ариунаа, Т.Баясгалан, Монгол Улсын соёлын гавьяат, “Никитон” хамтлагийн ахлагч Б.Батчулуун, Монгол Улсын Төрийн шагналт, “Камертон” хамтлагийн ахлагч Д.Болд нарын уран бүтээлчид оролцож ая дуугаа өргөнө.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Утас: 70140187

Сэтгэгдэл (0)