Ж.Мөнгөнсүх, Э.Агиймаа нарын шинэ уран бүтээл гарчээ

Жүжигчин Ж.Мөнгөнсүх “Дурсах оюутан нас” хэмээх дуу гаргаж дуучин Э.Агиймаатай хамтран дуулжээ. Дуу болон клипний хувьд бүтэн нэг жил дамнасан буюу 2017 оны 5-р сараас эхэлж энэ хавар дууссан байна. Дууны шүлгийг реппер Данка /D.N.K/ зохиож, аяыг Н.Тэмүүлэн, клипийг “Толгой Медиа Энтертайнмент” бүтээжээ.

Ж.Мөнгөнсүхийн хувьд олон ангит болон бүрэн хэмжээний хэд хэдэн кинонд оролцон гол болон туслах дүр дээр ажиллаж байсан залуу уран бүтээлч. Гэвч энэ удаад өөрийн хүсэл мөрөөдлийн дагуу дууны уран бүтээлд хүч сорьж эхэлсэн байна. Оюутан насны тухай, төгсөлтийн тухай энэ уран бүтээл түүний 2 дахь дуу бөгөөд 2016 онд “Believe in me” буюу Надад итгэ нэртэй дуугаа гаргасан ч хараахан дүрсжүүлж амжаагүй гэнэ. Тун удахгүй дараагийн шинэ уран бүтээлээр нь эргэн уулзацгаая.

 

ОЮУТАН НАСАА ҮҮРД ДУРСАЖ ЯВААРАЙ…

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)