Лондон Оросын улстөрчдийн эсрэг хориг тавина

Их Британийн Гадаад хэргийн сайд Борис Жонсон, Дотоод хэргийн сайд Эмбер Радд нар АНУ-ын боловсруулсан Магнитскийн жагсаалт шиг авлигын хэрэгт нэр холбогдсон Оросын улстөрчдийг багтаасан хар жагсаалт гаргахаар болжээ. Энэ жагсаалтад багтсан Оросын албан тушаалтнуудад Их Британийн виз олгохоос татгалзах, Лондон дахь хөрөнгийг нь царцаах зэрэг арга хэмжээ авахаар төлөвлөсөн байна. “Телеграф” сонинд бичсэнээр, Английн Солсбери хотод Оросын тагнуулын Ерөнхий газрын офицер асан Сергей Скрипалийг хордуулсан хэрэг гарсантай холбоотойгоор ийм хориг арга хэмжээ авахаар болжээ. Оросын хувьд тагнуулын ажилтан асныг хордуулсан гэх хэргийг мөрдөн шалгахад тусламж дэмжлэг үзүүлэхээ илэрхийлж байсан юм. Магнитскийн жагсаалт гэгчийг АНУ- ын Засгийн газар 2012 онд баталсан. Энэ хуулиар хүний эрх зөрчсөн Оросын иргэн, албан тушаалтнуудын эсрэг хориг арга хэмжээ авахаар тусгасан байдаг.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)