Эмнэлгүүдийн хүүхдийн орны ачаалал 21.4 хувиар нэмэгджээ

Нийслэлийн хэмжээнд энэ сарын 12-ны байдлаар, амбулаторийн 62.571 үзлэг хийгдсэнээс томуу, томуу төст өвчтэй 2388 тохиолдол оношлогджээ. Энэ нь нийт үзлэгийн 3.8 хувийг эзэлж байгаа бөгөөд өнгөрсөн 7 хоногийн дундаж түвшинтэй ижил, өнгөрсөн оны мөн үеэс 0.4 хувиар бага байна.

Нийт өвчлөгсдийн 34.2 хувийг 0-1 нас, 31.2 хувийг 2-4 нас, 17.1 хувийг 5-9 насны хүүхдүүд эзэлж байгаа юм. Хүүхдийн түргэн тусламжийн 1034 дуудлага ирснээс 34.3 хувь нь томуу, томуу төст өвчний тусламж, үйлчилгээг авчээ.

Нийслэлийн эмнэлгүүдийн хувьд энэ сарын 13-ны байдлаар, 2134 орон дээр 2224 хүн хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд нийт орны ачаалал 4.2 хувь, хүүхдийн орны ачаалал 21.4 хувиар нэмэгдсэн байна.

Тиймээс томуу, томуу төст өвчин буюу амьсгалын замын цочмог халдварын үед эцэг эхчүүд бага насны хүүхдэдээ тавих анхаарал халамжаа сайжруулж, илчлэг сайтай хоол ундаар дархлааг нь дэмжих, дулаан хувцаслах, олон нийтийн газраар дагуулж явахгүй байх, амны хаалт тогтмол зүүлгэх хэвших, өвчилсөн тохиолдолд дур мэдэн эмчлэхгүй байх, ариун цэврийн дэглэм сайтар сахиж, шаардлагатай тохиолдолд эмнэлгийн байгууллагад хандахыг Нийслэлийн эрүүл мэндийн газраас зөвлөж байна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

Сонин хачин

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Утас: 70140187

Сэтгэгдэл (0)