Сансрын хур хогийг цэвэрлэнэ

Олон улсын эрдэмтэд сансрын уудам дахь хур хогийг хэрхэн цэвэрлэх талаар төсөл боловсруулж байна. Хүн төрөлхтөн сансрын уудмыг эзэмшээд хагас зуун жилийн хугацаа өнгөрсөн ч сансрын хөлөг, техникийн хог хаягдал эрс нэмэгджээ. Хэрвээ хог хаягдлыг цэвэрлэхгүй бол цаашид сансрын хөлөг хөөргөхөд эрсдэлтэй болох аж. Мөн манай гарагт ч сансраас элдэв зүйл унаж хохирол сүйрэл учруулж болзошгүйг эрдэмтэд анхааруулж байна. НҮБ-аас сансрын хог хаягдлыг хэрхэн цэвэрлэх тухай санал санаачилга боловсруулсан билээ. Энэ дагуу эрдэмтэд аварга том соронзон, тор, хогийн сав бүхий хиймэл дагуул зохион бүтээх төсөл боловсруулжээ. Тухайлбал, Хятадын эрдэмтэд сансрын хог хаягдлыг лазер их буу ашиглан цэвэрлэх аргыг санал болгож байна. Лазер их буу бүтээх санаачилгыг АНУ-ын эрдэмтэд дэвшүүлж байсан ч Хятадын тал илүү боловсронгуй болгож, компьютерын модель гарган, гараг хоорондын станцыг лазераар цэнэглэн, сансрын уудамд аялахдаа давхар хогийг нь цуглуулж байх технологи боловсруулжээ. Энэхүү лазер нь 10 сантиметрээс их овор хэмжээтэй сансрын хогийг устгаж, цуглуулах юм. Тэгвэл өнөөдөр сансрын уудамд ийм 20 мянга гаруй хаягдал хог байгаа гэнэ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)