С.Цэрэнбат: Шүлхийтэй бүс нутгаас авч ирсэн малын махыг нэвтрүүлдэггүй

Хөдөө орон нутагт шүлхий газар авч, хорио цээр тогтоогоод байгаа билээ. Үүнтэй холбогдуулан нийслэлд шүлхийгээр өвчилсөн малын махыг борлуулж байж болзошгүй хэмээн ярих болсон. Энэ асуултад хариулт авах зорилгоор нийслэлийн иргэдийн мах махан бүтээгдэхүүнээ авдаг “Хүчит шонхор” захын лабораторийн шинжээч эмч С.ЦЭРЭНБАТААС дараах зүйлийг тодрууллаа.

-Нийслэлд шүлхийгээр өвчилсөн малын махыг борлуулж байж болзошгүй талаар иргэд ярих болсон. Хотын иргэдийн олонх нь мах махан бүтээгдэхүүнээ бэлтгэдэг танай зах энэ тал дээр ямар хяналт тавьж ажиллаж байна вэ?

-Бид орон нутгаас авч ирж байгаа малын махыг хамгийн түрүүнд хяналтаар оруулдаг. Малын эмч нар махны гарал үүслийн бичиг болон орон нутгийн мал эмнэлгийн бичгийг шалгадаг. Гарал үүслийн бичгийг хараад шүлхийтэй бүс нутгаас ирсэн бол захад мах худалдаалахыг зөвшөөрдөггүй. Тухайн борлуулагчийн махыг ямар нэгэн асуудалгүй гэж үзсэн тохиолдолд худалдаалах эрх олгодог. Үүний дараа дахин эмч нар махнаас дээж авч лабораторийн шинжилгээнд оруулдаг. Ер нь бол манайх зах хянах шатанд хүн хүч ихтэй ажилладаг учраас ямар нэгэн байдлаар эрүүл ахуйн шаардлага хангаагүй мах худалдаалах боломжгүй. Бид эрүүл ахуйн шаардлагыг бүрэн хангахын тулд махны худалдааны төвд ажиллаж буй бүх ажилчнаа жилд хоёр удаа эрүүл мэндийн шинжилгээнд хамруулдаг. Хэрэглэгчийн гарт мах махан бүтээгдэхүүн хүрэх хүртэл манай байгууллагынхан хяналтаа сулруулдаггүй гэсэн үг.

-Сэжигтэй мах махан бүтээгдэхүүн борлуулж байгаа мэдээлэл ирсэн тохиодолд ямар арга хэмжээ авах вэ?

-Лабораторит шинжилнэ. Гэхдээ ийм тохиолдол цөөхөн гардаг. Хэрвээ өвчтэй малын мах бол буцаан татаж, устгалд оруулна. Манай лабораторит махыг олон төрлийн аргаар шинэжилдэг. Тухайлбал, малын шинэ хуучин, өвчтэй мал эсэхийг судалдаг PH метр хэмжигч зэрэг орчин үеийн олон багаж төхөөрөмж бий.

-Малчид ямар нэгэн өвчнөөр үхсэн малын махаа худалдаачдад хямд үнээр борлуулах тохиолдол гардаг талаар олон нийт ярьдаг. Энэ хэр үнэн бодитой мэдээлэл вэ?

-Манайд тийм зүйл байхгүй. Бидэнд байнгын хамтран ажилладаг ченжүүд бий. Тэгээд ч манайд хяналт шалгалт их ирдэг. Саяхан хүртэл Мэргэжлийн хяналтын байгууллагынхан ирээд явсан.

-Вакцинжуулсан малын махыг тодорхой хугацаанд хүнсэнд хэрэглэх боломжгүй гэдэг. Тохиолдлоор гарал үүслийн бичиггүй болон вакцинжуулаад удаагүй малын мах оруулж ирсэн тохиолдолд түүнийг ялгаж мэдэх боломж бий юү?

-Вакцинжуулсан малын махыг 14-21 хоногийн хугацаанд хүнсэнд хэрэглэж болдоггүй. Хэрвээ ийм мах ирсэн тохиолдолд эрүүл малын махнаас ялгаатай олон шинж байдаг учир малын мэргэжлийн эмч нар хараад л мэддэг. Хүнсний бүтээгдэхүүнээ буруу хадгалж, тээвэрлэснээс болж чанар муудах тохиолдол гардаг. Үүнийгээ бараа бүтээгдэхүүн худалдаалсан байгууллагадаа буруу өгөх гээд байдаг талтай. Тиймээс худалдан авагчид бүтээгдэхүүнээ хүнсэндээ хэрэглэх хүртлээ зөв зохистой хадгалж хэвших хэрэгтэй.

Г.СҮРЭН

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (7)

  • dr ameer (197.210.227.73)

    2018-03-27

    Санхүүгийн хямралыг даван туулсан хэвээр байна уу? Юу бидэнд мөнгө өгч, эрүүл хэвээр үлдэх юм бэ? Би KIDNEY fortis эмнэлэгт 180,000 ам.доллараар зарж байна Амьдралдаа аз жаргалтай байгаа учраас би эрүүл хэвээрээ байгаа, хэрэв та өөрийн зарахыг хүсч байгаа бол бөөр, та тэдний эмэйлтэй холбоо барьж болно [ fortis.hospital.in@gmail.com] бид ч гэсэн чамд мөнгө төлж өгдөг Та визээ мэс засалд ирүүлэхийн тулд визээ боловсруулж, Хэрэв танд мэс засал хийвэл та бэлэн байгаа бол Индонезийг үүсгэдэг Та эмнэлгийн тусламжтай холбоо барьж болно fortis.hospital.in@gmail.com

  • dr ameer (197.210.227.73)

    2018-03-27

    Санхүүгийн хямралыг даван туулсан хэвээр байна уу? Юу бидэнд мөнгө өгч, эрүүл хэвээр үлдэх юм бэ? Би KIDNEY fortis эмнэлэгт 180,000 ам.доллараар зарж байна Амьдралдаа аз жаргалтай байгаа учраас би эрүүл хэвээрээ байгаа, хэрэв та өөрийн зарахыг хүсч байгаа бол бөөр, та тэдний эмэйлтэй холбоо барьж болно [ fortis.hospital.in@gmail.com] бид ч гэсэн чамд мөнгө төлж өгдөг Та визээ мэс засалд ирүүлэхийн тулд визээ боловсруулж, Хэрэв танд мэс засал хийвэл та бэлэн байгаа бол Индонезийг үүсгэдэг Та эмнэлгийн тусламжтай холбоо барьж болно fortis.hospital.in@gmail.com

  • Зочин (79.98.213.82)

    2018-03-16

    Зарж байгаа бүх махыг шинжилгээнд оруулдаг нь ҮНЭН болуу?

  • Зочин (66.181.161.59)

    2018-03-16

    Вакцинжуулсан малын махыг хараад таних аргыг хумууст заагаад огчих. Мэдэж байгаа юм бол юуг нь нуудаг хулгайч вэ чи.

  • (66.181.184.69)

    2018-03-16

    Ер нь махыг хуучин шиг үйлдвэрийн аргаар бэлдэж худалдаалдаг болох ёстой.Мах бол онцгой зүйл.Иймд түүний ариун цэвэр эрүүл ахуйн шахрдлага өндөр байх учиртай.Махыг махны ченж гэгдэгч наймаачидаар дамжуулж зарж байгаа нь маш их эрсдэлтэй .Махнаас бус тэр наймаачидаас хүмүүс ямарч халдвар авч болзошгүй.

  • өөр өнцөг (192.119.168.198)

    2018-03-16

    шүлхий хүнд халддаггүй байхад тэгээд ч махийг чинь чанаж болгоод иддэг.яагаад чанаж иддэг вэ гэвэл махан дахь нян, бактер шимэгчидийг устгах гэж чандаг юм.тэгээд ч УБ хот чинь малгүй бүс.эсвэл хотыхоныг мал гэж бодоод байгаа юм болуу

  • нннн (202.179.26.147)

    2018-03-16

    Вакцин тарьсан малын махыг ХАРААД л мэддэг, МАЛЫН ЭМЧ нартай гэнэ дээ...Сэрүүн зүүд байх аа....