С.Гомес “Coach” брэндийн бүтээлч зохион бүтээгч болов

Дуучин Селена Гомес Нью-Йоркийн “Coach” брэндийн 2018 оны намрын цуглуулгын бүтээлч дизайнераар ажиллахаар болжээ. Дуучин бүсгүй тус брэндтэй 2016 оноос эхлэн хамтран ажиллаж байгаа билээ. “Coach and Selena Gomez” цуглуулга нь хувцас, гутал, гар цүнх ба аксесуараас бүрдэх бөгөөд Селенагийн хувцаслалтын хэв маягийг тусгах юм байна. Энэхүү цуглуулгыг бүтээхдээ Селена Гомес “Coach” брэндийн загварын хэлтсийн дарга Стюарт Виверсийн туслалцааг авч байгаа гэнэ. “Би “Coach” брэндтэй дахин хамтрах болсондоо маш их баяртай байна. Стюартын тусламжтайгаар энэхүү цуглуулгыг бүтээх үйл явц үнэхээр сонирхолтой байсан. Бидний бэлэн болсон бүтээлийг хүн бүрт харуулахыг тэсэн ядан хүлээж байна” хэмээн дуучин бүсгүй сэтгэгдлээ хуваалцжээ. “Coach and Selena Gomez” цуглуулга 2018 оны наймдугаар сард худалдаанд гарах юм байна.

Х.Заяа

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)