Монгол Солонгосчуудын эх орон уу?

Хятадууд Монгол vндэстний урлаг болох морин хуур, уртын дуу, хөөмийг НVБ-ын соёлын өвийн санд өөрийн улсын нэр дээр бvртгvvлжээ.  Хятадын төрөөс явуулж буй соёлын бодлогын учрыг Монголчууд одоо л ойлгож байгаа бололтой. Хоёр улсын соёлын харилцааны шугамаар Хятадын тал Монголын гэх урлагийн өвvvдийг сайтар сурч, судалжээ. Одоо хятадууд тэднийг өөрийн мэт хөгжvvлж, сурталчилна. Ингэснээр эдийн засгийн хувьд Хятадаас хараат Монгол нь соёлын хувьд ч Хятадын хэсэг мэтээр дэлхийд танигдах нь гэж монголчууд зовинож байна. Гэвч Хятадын аюулын талаар санаа зовох монголчуудыг өөр нэгэн vндэстний чимээгvй давлагаа аль хэдийнээ нөмөрчээ. Тэр vндэстэн бол Хятадын эртний соёлыг зээлдэж, өөрийгөө “Хан” хэмээн нэрлэсэн Өмнөд Солонгосчууд.Саяхан Монголын өдөр тутмын нэгэн сонинд Өмнөд Солонгосын 100 хувийн хөрөнгө оруулалттай нэгэн эмнэлгийн солонгос эзэнтэй хийсэн ярилцлага нийтлэгджээ. Монголд бизнес эрхэлж байгаа гадаад хvний жирийн нэг ярилцлага. Өндөр настай тэр солонгос эрийн ярьсан зvйлс дотор “Монголд байхдаа өөрийгөө гадаадад байгаа гэж боддоггvй” гэсэн vгс байна. Энд нэг их чухал зvйл алга. Сайндаа л энэ солонгос өвгөн Монголд их дасжээ гэх сэтгэгдэл төрvvлнэ. Гэтэл Монголд огт хөл тавьж vзээгvй Солонгос залуус дээрхтэй ойролцоо утгатай vгийг хээв нэг хэлэх нь цөөнгvй ажээ. Азийн интернэт хэлэлцvvлэг, форум болон янз бvрийн веб сайтууд дээр Монгол орны тvvх, соёлын талаар Солонгос залуусын бичсэн зvйлийг уншихад эмнэлгийн эзэн өвгөн дээрх vгээр юу хэлснийг ойлгоно.

МОНГОЛ СОЛОНГОСЧУУДЫН ЭХ ОРОН УУ?

Олон солонгос залуус Солонгос, Монгол хоёр vндэстэн нэг өвөг дээдэстэй бөгөөд эрт дээр vед солонгосчууд Монголд амьдарч байсан гэж итгэдэг ажээ. Тэр бvv хэл заримых нь бичсэнээр арван мянган жилийн өмнө солонгосчуудын өвөг дээдсийн байгуулсан агуу эзэнт гvрний vед өнөөгийн Монгол нь Солонгосын газар нутгийн нэг хэсэг байсан гэнэ. Тэд Монголын нутгийг тэрхvv Солонгос гvрний нэг хэсэг мэтээр харуулсан видео хvртэл хийж Youtube.com сайтад байрлуулсан байх юм. Монгол, солонгосын ард тvмний нийтлэг vvслийн талаар солонгосчууд төдийгvй Монголын нэр цуутай зарим нэг хvмvvс сурталчлах болсон байна. Монголын нэрт нийтлэлч Баабар “Алтай овгийн хэлтнvvдийн соёлын нөхөрлөл” нэрийн дор 2009 онд Өмнөд Солонгост зохион байгуулсан хуралд зориулан уншсан илтгэлээ өөрийн веб сайтад байрлуулжээ. Тvvний илтгэлд монгол, солонгосын ард тvмэн хоёул алтай язгуурын хэлтэй тул гарал нэгтэй гэсэн санаа маш тод. Тvvний бичсэнийг уншвал Баабар өөрөө тvрэг, манж, солонгос хэл сайтар эзэмшсэн хэл судлаачын хувиар монгол, солонгос хэлний холбоог тайлбарлажээ гэмээр сэтгэгдэл төрнө. Тэр vvнийг ямар алсын санаа агуулж бичсэнийг мэдэхгvй. Vнэндээ бодит байдал тvvнийхээс арай өөр. Солонгос хэл судлаач эрдэмтэд өнөөг хvртэл солонгос хэлний vvслийг бvрэн тайлбарлаж, энэ талаар санал нэгдэж чадаагvй ажээ. Эрдэмтэд солонгос хэлний vvслийн тухай хэд хэдэн таамаглал дэвшvvлсэн байна. Эхний таамаглалаар бол Солонгос хэл Зvvн өмнөд азийн Номхон далайн арлуудын авсронези хэлнээс vvсэлтэй гэнэ. Дараагийн онол солонгос хэлийг одоо тогтоогдоод буй хэлний бvлгvvдийн аль нэгэнд хамааруулах боломжгvй өнчин хэл гэж vздэг байна. Гурав дахь таамаглалаар солонгос ба япон хэл нийтлэг гарвалтай бөгөөд энэ хоёр хэлийг бусад хэлнээс тусад нь ангилдаг. Өөр бусад таамаглалууд солонгос хэлийг дvрмийн төстэй шинжээр нь дамжуулан Өмнөд азийн дравид, тамил хэлний бvлэг, аль эсвэл алтай хэлний бvлэгтэй холбохыг оролддог байна. Эдгээрээс солонгос хэл бусад хэлийг бодвол япон хэлтэй илvv ойр бөгөөд энэ хоёр хэл нийтлэг гаралтай, гэхдээ бусад хэлний бvлгvvдээс тусдаа байх гэсэн санаа эрдэмтдийн дунд одоо тvгээмэл ажээ.

Судлаачдын тогтоосноор солонгос хэлний vгсийн сангийн 60 орчим хувийг хятад хэлнээс зээлдсэн vгс, 30 гаруй хувийг жинхэнэ солонгос vг бvрдvvлдэг. Солонгос хэлэнд Майлайз, Филиппин, Индонез зэрэг Авсронези vгтэй дуудлага, утга ижил vгс тааралддаг ажээ. Монгол, Солонгос vндэстний нийтлэг тvvхийн тухай сурталчилгааны цаана ямар зорилго байгааг ойлгоход туслах нэгэн нийтлэл “Asia Times On-Line” хэмээх сэтгvvлийн 2006 оны 9 дvгээр сарын 16-ны дугаарт нийтлэгджээ. Нийтлэлийг http://hnn.us/round/entries/30047.html сайтад байрлуулсан байна. “Өнгөрсөн vеэс зугтаж vл чадна” хэмээх гарчигтай тус нийтлэлийг Австралийн vндэсний их сургуулийн багш, хятад-солонгос судлаач Андрей Ланков бичжээ. Тvvний нийтлэл Хятад, Солонгосын “тvvхийн дайн”-ы тухай юм. Андрей Ланков юу бичсэнийг товч өгvvлье. Хятад, Өмнөд Солонгос улсуудын хооронд өнөөгийн Хятадын зvvн хойд муж, хойд Солонгосын нутагт оршин тогтнож байсан Когурёо, Бохай (Балхэ) улсын тvvхийг бvрэн өөрийн болгон засаж бичих өрсөлдөөн нэлээд хэдэн жилийн өмнө эхэлжээ. Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Ро Му Хён 2006 онд Хятадад айлчлахдаа Хятадын ерөнхий сайд Вен Зиабао-той уулзсан юм. Энэ уулзалтаар ерөнхийлөгч, ерөнхий сайд нар хоёр орны эртний тvvхийн асуудлыг чухалчлан ярилцсан нь тулгамдаад буй Солонгосын хойгийн цөмийн хөтөлбөр, Хятад-Солонгосын эдийн засгийн харилцааг хэлэлцэх байх гэж хvлээж байсан ажиглагчдын хувьд их хачин зvйл байсан ажээ. Тvvхийн асуудал энэ хоёр улсын төрийн дээд удирдлагын хэмжээнд хvртэл яригдсаны шалтгаан юу вэ? Судлаач Ланковын бичсэнээр энэ маргааны цаана бvс нутгийн улс төрийн тавцанд ашигтай байрлал эзлэх гэсэн дорны хоёр барын улс төрийн бодлого байгаа нь тодорхой ажээ.

Өрсөлдөөн ширvvсэх явцад асуудал хоёр орны хvрээнээс хальж, тvvх асар их гуйваж эхэлсэн байна. Энэ өрсөлдөөнд Солонгосын зvгээс нэгэн тактик хэрэглэв. Энэ бол Солонгосын тvvхэнд Кидан, Монгол аймгуудыг багтаах юм. Энэ талаар Өмнөд Солонгосын нэр хvндтэй “Донга Илбо” хэмээх өдөр тутмын сонинд бичжээ. Тус сонинд “Өмнөд Солонгосын шинжлэх ухааны салбарынхан хамгийн сайн хамгаалалт бол хvчтэй довтолгоо гэсэн зарчмаар [өрсөлдөөнд] хариу барь гэж засгийн газрыг шавдуулж байна. Ингэвэл Солонгос Гожосёон, Буёо, Гогурёо, Балхэ хаант улсын тvvхийг хамгаалах төдийгvй өөрийн тvvхэнд Елу, Кидан, Монгол аймгуудийн тvvхийг багтаана гэсэн vг” гэж өгvvлсэн байна. Ланковын хэлснээр “Довтолгоог хариулах хамгийн шилдэг хамгаалалт, Солонгосын тvvхэнд Монголын тvvхийг багтаах хоёр нь ижил сонсогдож байна”. Дээрх нийтлэлд буй баримтаас харвал Монгол, Солонгосын эртний нийтлэг тvvхийн ухуулга нь хэдэн хvний санаан зоргоор ярьдаг зvйл биш бололтой. Тvvхийг шинээр бичиж ухуулах асуудлын цаана Өмнөд Солонгосын төрийн бодлого оршиж байна. Мөн энэ бодлогыг хэрэгжvvлэх ажилд Өмнөд Солонгосын шинжлэх ухааны салбарынхан өргөн хvрээтэй татагдан оржээ гэж ойлгогдож байна. Vvнийг гэрчлэх мэт “Мон-Сол” хэмээх Өмнөд Солонгосын санхvvжилттэй археологийн судалгааны томоохон төсөл Монголд арав гаруй жилийн өмнөөс хэрэгжжээ. Тус төслийг Өмнөд Солонгост “Сол-Мон” гэж нэрлэдэг гэнэ. “Мон-Сол” (Сол-Мон) төслийн зорилго нь Монгол нутагт байгуулагдсан анхны төрт улс Хvннv гvрний тvvхийг судлах бөгөөд Хvннvгийн археологийн дурсгалуудыг Солонгосоос олдсон археологийн олдворуудтай харьцуулан шинжлэх юм. Vнэндээ Кvнзийн сурталт, хөдөлмөрч хичээгvй Солонгосчуудын ярьж хэлж байгаа энгийн зvйлсийн цаана алсын хараатай бодлого, vйл ажиллагаа бодитоор хэрэгжиж байгаа нь маш гайхалтай. Хvн амын тэн хагас нь амьдрах Монголын нийслэл Улаанбаатар хотоос Солонгосын нөлөөг олж харахад тун хялбар. Хотын төвийн хэдэн гол гудамж, чөлөө Сөvл, Нам Янжу гэх мэт солонгос нэртэй болжээ. Өмнө нь энэ гудамжууд өөр нэртэй байсан. Тэдгээр гудамжинд сvрлэг том чулуун хөшөө сvндэрлvvлж дээр нь шинэ нэрийг тодоос тод сийлсэн байх ажээ. Өмнөд Солонгосын аль нэг хотын захиргаанаас Улаанбаатарт төлөөлөгч айлчлах болгонд Улаанбаатарын аль нэг гудамж солонгос нэртэй болдог уламжлал тогтсон гэнэ. Улаанбаатарын томоохон хорооллуудаар явахад гудамж болгонд солонгос хоолны газрууд тааралдана.

Монголчууд халуун чинжvvтэй солонгос хоолыг өдөр тутамдаа зооглож заншиж байгаа бололтой. Мөн энэ хотод солонгос vндэстний хvндтэй зоог болох нохойн махан хоолоор vйлчилдэг хоолны газар хvртэл байдаг гэнэ. Нийслэл хотод солонгос эзэнтэй жижиг, дунд зэргийн зочид буудлууд хаа сайгvй тааралдана. Зарим нэг нь vvдэндээ Өмнөд Солонгосын далбааг хатгасан харагдана. Тэдгээр буудлуудад солонгос маягийн биеэ vнэлэх соёл аль хэдийнээ бий болсон гэж ярилцах юм билээ. Ажиллагсад нь монгол охидууд. Тэднийг “агаши” гэж дуудах ба тэднээр vйлчлvvлэгчид нь солонгос эрчvvд гэнэ. Харин тэдгээр зочид буудалд монгол хvн оруулдаггvй гэж нэг сонин дээр бичсэн байсан. Монголын телевизийн томоохон сувгууд солонгос олон ангит киног өдөр шөнөгvй гаргана. Телевизvvд тэр олон киног худалдан авахын тулд хэдий хэмжээний мөнгө зарцуулдаг нь сонирхолтой л асуулт. Солонгосчууд монгол “ах дvvстээ” кино худалдахдаа vнийг нь бууруулдаг байж ч болох юм. Монголын телевизvvдээр гарах тэдгээр Солонгос кинонд голдуу солонгос залуусны хайр сэтгэл, бvтэлгvй дурлал гэх мэт vйл явдлууд дvvрэн байхаас гадна солонгос гэр бvлийн хэрvvл тэмцэл, өшөө авалт зэрэг айдас хvргэм сэдвvvд тун элбэг. Зарим нэг судлаач хvмvvс эдгээр кинонууд монгол хvvхдийн гэр бvлийн хvмvvжилд сөрөг нөлөө vзvvлнэ гэж болгоомжилж буйгаа хэлж байна. Учир нь хvvхдийн хөгжилд нийтийн мэдээллийн хэрэгсэл болон киноны нөлөө маш их гэдгийг сэтгэл судлалын шинжлэх ухаан тогтоосон ажээ. Гэвч энэ мэт зөвлөгөөг Монголд тоож анзаарах нь тун ховор.Тэгээд ч Монголд ихэнх барууны орнуудад байдаг телевизийн мэдээлэл, киноны агуулгын талаарх тодорхой бодлого байдаггvй ажээ. Улаанбаатрын залуусыг солонгос поп дуучид байлдан дагуулж байгаа бололтой. Хоолойны хvч сулхан боловч өмссөн зvvсэн нь гял цал, нvvр биедээ мэс засал хийлгэсэн Солонгосын одод монгол залуусын даган дуурайх дvр болжээ. Залуус нь солонгос дуучин, жvжигчдийг дуурайн хувцаслана. Vvнийг Улаанбаатар хотод буй их сургууль, коллежуудаар ороход л харж болно. Солонгос маягаар vсээ урт засуулж, хар өнгийн хvрэм өмсөж, урт ороолтоор хvзvvгээ ороож, солонгос нvдний шил зvvх нь залуусын чухал гангараа болжээ. Хөдөөнөөс орж ирээд удаагvй залуусын хувьд энэ загвараар гангарах нь тэднийг хотжиж иргэншсэн гэдгийг илтгэх чухал зvйл бололтой. Миний танил их сургуулийн багшийн яриагаар эрэгтэй оюутнууд эмэгтэй оюутнуудтайгаа өндөр дуугаар зандран харьцаж, бvр солонгос жvжигчдийн нvvрний хувирал, амны хөдөлгөөнийг нь хvртэл дуурайх болсон гэнэ. Монгол залуус vсээ уртхан ургуулж, солонгос маягийн хувцас өмссөн нь тэдний нvvрний хэлбэр, биед зохиогvйгээс гадна тэднийг тун инээдэмтэй харагдуулах юм.

Тэдгээр хотын залуусаас нvдэндээ галтай Төв ази залуусын хvчирхэг дvр төрхийг олж харахад тун бэрх. Солонгосын нөлөө Монголын эдийн засаг, нийгмийн салбарт маш хvчтэй. 2017 оны байдлаар Өмнөд Солонгос Монголд оруулсан хөрөнгийн хэмээгээр Хятад, Оросын дараа эхнээсээ гуравт жагсжээ. Солонгосчуудын хөрөнгө оруулалт голдуу зочид буудал, хоолны газар, дэлгvvр гэх мэт жижиг vйлчилгээний салбарт хамаарна. Интернетийн вэб сайт дээр нэг солонгос нөхөр Монголын жижиг дунд vйлчилгээний салбарыг солонгосчууд гартаа авсан гэж сайрхан бичсэн байсан. Монголчууд мөнгө олохын тулд Өмнөд Солонгост олноор ажиллахыг Өмнөд Солонгос дэмждэг. Vvний эдийн засгийн ач тус Монголын талд илvv гэж vздэг юм билээ. Гэхдээ энэ нь Монголд нийгэм гэр бvлийн хvндхэн асуудлыг vvсгэж байна гэж шvvмжлэх монгол хvмvvс цөөнгvй. Өмнөд Солонгост ажиллагсдын тоог албан ёсоор гаргахад хэцvv ч ойролцоогоор 40 орчим мянган хvмvvс байдгаас ихэнх нь залуу эрчvvд байдаг гэнэ. Энэ нь дан залуу эрчvvдийг авч ажиллуулах Солонгосын бодлоготой холбоотой. Тэд эрvvл мэндэд муу, солонгос хvний хийдэггvй хvнд ажлуудыг хийдэг. Солонгос хvмvvс ч янз бvрийн зорилгоор Монголд ихээр зорчих болжээ. Хамгийн сvvлийн vеийн тоон мэдээгээр 2016 онд 40 орчим мянган солонгосчууд Монголд жуулчилжээ. Хvйсээр нь авч vзвэл тэдний ихэнх нь эрчvvд байдаг гэнэ. Тэдний нэлээд нь монгол эмэгтэйг солонгос эрчvvдтэй гэр бvл болгоход зуучлах агентлагийн vйлчлvvлэгчид байдаг бололтой. Монгол эхнэр авсан солонгос эрчvvд хэдэн мянгад хvрчээ. Монголд ирсэн солонгос эрчvvд монгол эхнэр авч, хоолны газар зэрэг жижиг бизнес эрхлэн Монголд суурших нь элбэг.

Бичиж, илгээсэн. Е.Өрнө

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)