Мүн Жэ Иний ээлжит “БАЙ” И Мён Бак

Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч асан И Мён Бакийг авилгын хэргээр шалгаж эхэлсэн билээ. Эх сурвалжуудын мэдээлж буйгаар Сөүл хотын Прокурорын газар И Мён Бакийг 21 цаг байцаасан байна. И Мён Бак өөрт нь тулгасан хэргүүдийг үгүйсгэж “Би ямар ч авлига аваагүй” гэж мэдүүлсэн тухай Прокурорын албанаас мэдээлжээ. Тэрбээр төрийн тэргүүний албан тушаалаасаа буусны дараа авлигын хэрэгт холбогдсон тав дахь Ерөнхийлөгч болж байгаа юм. И Мён Бакт холбогдох хэргийг цаашид үргэлжлүүлэн шалгахаа Сөүл хотын Прокурорын газраас мэдэгдлээ. БНСУ- ын Прокурорын газраас И Мён Бакт 11 тэрбум воны авлигын хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн юм.

 Тодруулбал, И Мён Бакийг албан тушаалаа урвуугаар ашиглан 11 тэрбум воныг хууль бусаар олсон, мөнгө угаах зорилгоор автомашины сэлбэг хэрэгслийн “DAS” компанийг байгуулсан хэргээр яллаж магадгүй гэж “Рёнхап” агентлаг мэдээлсэн. “Түүний засаглалын жилүүдэд БНСУ- ын үндэсний академиас Хөх ордонд өгсөн тусгай ажиллагааны ихэнх зардал нь авлигын мөнгө байсан бөгөөд нэг тэрбум 750 сая вонд хүрсэн. Үүний хариуцлагыг И Мён Бак хүлээх ёстой. Мөн “DAS” компанийн хувьцааны 80 гаруй хувийг экс Ерөнхийлөгч эзэмшиж байна” хэмээн БНСУ-ын ахлах прокурор мэдэгджээ. Өдгөө 76 настай экс Ерөнхийлөгч И Мён Бак Сөүлийн Прокурорын газрын үүдэнд олон нийтэд хандан мэдэгдэл хийсэн юм. Тэрбээр “Улс оронд хүнд бэрх сорилтууд тулгараад байгаа энэ үед ард түмнийхээ санааг зовоосон хэрэгт холбогдсондоо харамсч байна. Би прокурорт байцаалт өгөх Солонгос улсын сүүлчийн Ерөнхийлөгч байгаасай. Өмнөх төрийн тэргүүнүүдээ баривчлан хорьж буй Мүн Жэ Иний үйлдлийг төгсгөл болгохыг хүсч байна” хэмээв. Өмнөд Солонгосын хэвлэлүүд И Мён Бакад бүх насаар нь хорих ял тулгаж магадгүй хэмээн урьдчилан таамаглаж байна. Тус улсын төрийн тэргүүн асан Пак Гын Хэг ялласантай адил үндэслэлээр И Мён Бакийг байцааж эхэлсэн нь гаднын ажиглагчдын анхаарлыг татаж эхэллээ. Ихэнх ажиглагч И Мён Бакийг одоогийн төрийн тэргүүн Мүн Жэ Иний ээлжит “бай” боллоо хэмээгээд энэ хэргийн улмаас БНСУ-д ард түмнийг хамарсан эсэргүүцлийн хөдөлгөөн өрнөж магадгүй гэж болгоомжилж байна. “Киодо” агентлагийн мэдээлснээр “Өмнөд Солонгосын Прокурорын газраас Ерөнхийлөгч асан Пак Гын Хэг албан тушаалаа хэтрүүлэн ашигласан хэмээн 30 жил хорих ял төлөвлөж байгаагаа зарласан. Энэ удаад И Мён Бакийг байцааж эхэллээ. Түүнийг бүрэн эрхийнхээ хугацаанд олон сая ам.доллараар хэмжигдэх төсвийн мөнгө шамшигдуулсан гэж хэрэг үүсгэжээ. Тэрбээр өөрийгөө буруугүйг мэдэгдэж, дээрх хэргийг улс төрийн явуулга хэмээн нэрлэсэн юм” гэж мэдээллээ. И Мён Бакийн ах И Сан Дук БНСУ-ын ган үйлдвэрлэгч "Поско" компанийн оролцоотой авлигын хэрэгт холбогдож, 15 сар хорих ял тулгасан байна.

Шүүхийн хаалга татсан БНСУ-ын Ерөнхийлөгч нар И Мён Бакаас өмнө Өмнөд Солонгосын төрийн тэргүүний алба хашиж байсан дөрвөн хүнд эрүүгийн хэргээр ял тулгаж байжээ.

-2013-2017 онд Ерөнхий­ лөгч байсан Пак Гын Хэд авлига, хээл хахууль, албан тушаалаа урвуулан ашигласан, төрийн нууц задруулсан гэх 18 зүйл ангиар 30 жилийн ял тө­ лөвлөсөн.

-1980-1988 онд Ерөнхий­ лөгч байсан Чон Ду Хванд цэргийн эргэлт хийхэд оролцсон хэргээр 1997 онд бүх насаар нь хорих ял оноосон байна.

-1988-1993 онд төрийн тэргүүн байсан Но Тэ Уд мөн л төрийн эргэлт хий­ хэд оролцсон, хахууль авсан хэргээр 17 жил хорих ял оноосон ч өршөөл үзүүлж сулласан аж

. -2003-2008 онд Ерөнхий­ лөгч байсан О Му Хёныг 2009 онд авлигын хэрэгт буруутгасан ч тэрбээр амиа хорлосон юм.

-2008-2013 онд төрийн тэргүүний албыг хашсан И Мён Бакийг энэ сараас байцааж эхэллээ.

 

Х.ЭРДЭНЭЗАЯА

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (6)

  • ЗОЧИН (92.50.236.141)

    2018-03-18

    хувьсгалын дараа монч олон хун щоронд суунадаа тарвагадоржоос эхлээд

  • ЗОЧИН (92.50.236.141)

    2018-03-18

    хувьсгалын дараа монч олон хун щоронд суунадаа тарвагадоржоос эхлээд

  • ЗОЧИН (92.50.236.141)

    2018-03-18

    хувьсгалын дараа монч олон хун щоронд суунадаа тарвагадоржоос эхлээд

  • ЗОЧИН (92.50.236.141)

    2018-03-18

    хувьсгалын дараа монч олон хун щоронд суунадаа тарвагадоржоос эхлээд

  • ЗОЧИН (92.50.236.141)

    2018-03-18

    хувьсгалын дараа монч олон хун щоронд суунадаа тарвагадоржоос эхлээд

  • зочин (202.179.27.166)

    2018-03-17

    Солонгос чинь ерөнхийлөгч нараа эрх дарх нь дуусахаар намнадаг юм байна, шударга байна, манай удирдлагуудад ийм зориг байхгүй, яагаад гэвэл бүгд хамтарсан авилгын сүлжээтэй. нэг нь илэрвэл өрсөн даам шиг нурна, хэзээ бид шударга ёсыг тогтоох вэ. Үмхий элбэгдоржийн байгуулсан хуулийн байгууллагын шүүгч хэдэн тэрбумтангууд байна шүү дээ. Одоо яах вэ, ингээд л байгаад байх уу