Жүжигчин О.Дөлгөөн: Надад араас муулдаг, итгээд хэлсэн үгийг тараадаг, атаархдаг, жөтөөрхдөг, хорлодог, нөхөд бий

Алс холын Америк оронд жүжигчний мэргэжлээ дээшлүүлэн яваа Дөлгөөн сошиал орчноор үзэгчидтэйгээ учран золгох болсон. Тэрээр найзуудын талаар ийн хэлжээ. “Надад “нохой” шиг, “чоно” шиг, “могой” шиг зантай найзууд бий. Араас муулдаг, итгээд хэлсэн үгийг тараадаг, атаархдаг, жөтөөрхдөг, хорлодог, ховлодог ч нөхөд бий. Хөөгөөд явуул гэж үү? Тийм хүнтэй нөхөрлөх хэрэггүй гэж үү? Би тэгж боддоггүй ээ.

Нохойд уруулахгүй нөхөрлөж чадвал хамгийн үнэнч найз болдог. Ганцаардмал чоно шиг хүнийг найзаа болгож чадсан бол насан туршийн итгэлт нөхөртэй боллоо гэсэн үг.

Хорт могойд хатгуулчихгүй хажууд нь байж чадвал ямар ч хэцүү хэргээс мултлаад гаргаж чадах хурц ухааных нь хишгээс бас хүртэх шүү дээ.

Араас муулаа л биз. Аяга цайны ард инээгээд л уулздаг хорвоо. Муулуулах юмаа би өөрөө л хийгээ биз. Хов тараагаа л биз. Угаасаа ч хоёр хүн мэддэг нууц гэж байдаггүй гэдэг.

Атаархаа л биз. Жөтөөрхөө л биз. Хэн хэнд атаархдаггүй билээ дээ. Би ч атаархдаг. Бас жөтөөрхдөг. Жаахан муулвал муулчихмаар, багахан хорловол хорлочихмоор санагддаг. Би муу хүн гэж үү? Үгүй дээ. Сайн хүн үү? Бас л үгүй.

Үнэндээ энэ хорвоод муу хүн, сайн хүн гэж үгүй. Хүн бүр тодорхой хэмжээгээр сайн, тодорхой хэмжээгээр муу.

Хүн бүрийн дотор араатан бий. Хүн бүрийн дотор чөтгөр шулмын эхлэл бий. Сэрээх хэрэггүй.

Хүн бүрийн дотор буянтан сайхан сэтгэлтэн бий. Түүнийг нь олж харж сэрээж явах хэрэгтэй гэж бодном.

Нөхрийн чанарыг танилаа гээд сүйд болоод яахав. Яг үнэндээ өөрийнхөө чанарыг таньж байгаа хэрэг шүү” хэмээсэн байна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (15)

  • Zochin (103.229.122.88)

    2018-03-20

    Davaadulam bagshiin bichsen ug bna shdee yugaa bicheed bgaan be

  • ичиг ичиг (203.91.118.180)

    2018-03-19

    Тэр 3 сая амьд үхдэлдээ чи орохгүй юу хө. Орохгүй бол чи хужаа байна да

  • (202.9.42.137)

    2018-03-18

    davaadulam bagshiin yg bn

  • (139.5.219.28)

    2018-03-18

    MINII ARAAS IRSEN ERHEM NADAAS ILUU GEJ BIBLI SUDART BICHSEN BAIDAG

  • лха (202.179.24.173)

    2018-03-18

    Яана даа. Энэ доор сэтгэгдэл бичсэн хэдийг хараад байгаарай. Атаархаж үхэх нь ээ.

  • dnivra (202.55.180.2)

    2018-03-18

    za bitgii ataarh ooroo tv eer garaad uz yamar uzliin matar garah boldoo yahlaaraa negendee ataarhaj dotroo chatsaga aldaj yvdag um dptroo aldcan chatsaga cheni ooriig cheni hun oirtohiin argaggui omhii bolgon shuu HA HA HA HE HE hE

  • (157.181.195.191)

    2018-03-18

    chi yu yum , uxej baixdaa taarsan umxii amtai novsh l biz

  • Elgiin yum beee (150.129.142.165)

    2018-03-17

    Enechinharin evgui gar uu? Nasandaa ochij evdermeer yum aa.

  • zaluu (202.9.40.212)

    2018-03-17

    ene bas yun avgai ve bas od yumuu hahahaha elgiin 3 say amid uhdeldee taarsan oduud baih yumaa

    ичиг ичиг (202.9.40.212)

    2018-03-17

    Тэр 3 сая амьд үхдэлдээ чи орохгүй юу хө. Орохгүй бол чи хужаа байна да

    2018-03-17

    chi yu yum , uxej baixdaa taarsan umxii amtai novsh l biz

  • varane (66.181.183.216)

    2018-03-17

    Над хийг чинь амьдрал гэдэг юм. Ийм юмнаас хол байна гэвэл Саранд дээр очиж ганцаарай амьдардаа дүү минь

  • (202.9.40.114)

    2018-03-17

    өөрийнх нь үг биш байна хэн нэгнээс хулгайлжээ хулгай хийхдээ олигтой үг хулгайлаа хүүхээ өөрийгөө хэн бэ гэдгээ илчлээд...

  • hoorhii doo jujigchin uymuu (64.119.20.74)

    2018-03-17

    ene heden jujigchin nertei sarmagchinguudiin tenegtej baigaa baidal n yag oorsdiihoo setehuud taarsan garuud .Mongoloor duuren sarmagchi Od geed oorsdiigoo bodtson alialagchidaar l duuren bolj dee

  • Uhttt (66.181.191.191)

    2018-03-17

    Ene odoo jujigchin um uu? Ha ha ha hun bolgon jujigchin bolchih um aa. Anh udaal harj bna. Basl nuguu hediinhee door hevtej bj gants tsarai gargasanaa jujigchin genee bolij uz

  • Хм (92.249.218.170)

    2018-03-17

    Энэ хэдэн жүжигчин дуучин хүүхнүүд хүмүүсийн бичсэн юмыг хуулаад өөрсдийнхөө элдэв зурагны доор тавиад байдгий. Нэг л их ухаантай болж харагдах гэж ядна. Энэ хүүхэн бас англи хэл сурах талаарх нэг охины бичсэн юмыг өөрөө бичсэн мэт л зурагтайгаа тараагаад л байсан фэйсбүүкт

  • даш (66.181.182.148)

    2018-03-17

    Ухаантай бүсгүй байна. Амжилт, с айн сайхныг хүсье.