Х.Нямбаатар: Би уучлалт гуйхгүй

УИХ-ын гишүүн Х.Нямбаатар хууль, шүүхийнхэнтэй хатуухан тэмцэхээр шийдсэн бололтой. Уучлалт гуйхыг шаардсан шүүхийнхний албан шаардлагад эрс шийдэмгий хариулт өглөө.Тодруулбал, тэрбээр энэ сарын 12-нд телевизийн нэвтрүүлэгт оролцохдоо зарим шүүгчийн хууль бусаар хөрөнгөжиж, авлига авсан гэмт хэргийн шинжтэй үйлдлийн талаар мэдэж байгаа тухайгаа ярьсан юм. Түүнчлэн дээрх үйлдлийг нотлох баримт бий гэдгийг ч ойлгомжтой илэрхийлсэн. Түүний энэхүү мэдэгдэл олон нийтийн анхаарлыг ихээхэн татсан. Ингэхээс ч аргагүй, учир нь төрийн эрх барих дээд байгууллагыг төлөөлж ярьсан гишүүний үгэнд итгэхгүй байх аргагүй. Тэр дундаа хуулиа мэддэг хуульч гишүүн нотолгоогүй зүйл ярина гэж бодохгүй байна. Харин түүний энэхүү мэдэгдэлд шүүгчид багагүй эгдүүцсэн төдийгүй дээд байгууллага болох ШЕЗ-өөс УИХ-ын гишүүн Х.Нямбаатарт хандан шаардлага хүргүүлсэн. Үүнд “Гэмт хэргийн шинжтэй үйлдэл гаргасан гэх шүүгчийн нэр, хууль зөрчсөн гэм бурууг нотлох баримт, мэдээллийн эх сурвалжаа олон нийтэд ил болгож, хууль сахиулах, авлигатай тэмцэх байгууллага, прокурорт уг баримтаа өгч шалгуулах.

Хэрэв нотлогдоогүй бол уучлалт гуйхыг шаардаж байна” гэжээ. ШЕЗ-ийн уг шаардлагад тэрбээр “Монгол Улсын Их Хурлын гишүүн нь хуулиар олгосон бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ төрийн хуулийг дээдлэн сахих, аливаа асуудалд шударга байр сууринаас хандах, бусдын нэр төр, алдар хүнд, эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх зарчмын хүрээнд төр, олон нийтийн холбоог бэхжүүлэх, нууцад хамаарах аливаа мэдээлэл, бичиг баримттай танилцахдаа нууцын талаарх хууль тогтоомжийг баримтлах, хууль зөрчсөн шударга бус явдалтай эвлэрэхгүй байх ёс зүйн хэм хэмжээг баримтлан ажиллах ёстой. Миний бие 2018 оны гуравдугаар сарын 12-ны өдөр “С1” телевизийн “Цензургүй яриа” нэвтрүүлэгт оролцож олон нийтэд мэдээлэл хийсэн нь дээрх ёс зүйн хэм хэмжээг зөрчөөгүй тул ямар нэгэн хэлбэрээр хэн нэгнээс уучлалт гуйх шаардлагагүй гэж үзэж байна” гэжээ. Ямартай ч эрхэм гишүүн уртхан уяаны үзүүрийг атгасан бололтой, том дуугарлаа. Одоо харин уг уяа хэрхэн хөврөхийг харах л үлдлээ.

М.ӨНӨРӨӨ

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (4)

  • zochin (122.201.31.71)

    2018-03-25

    NYAMBAATAR gishuunee Tanaas uuchlalt gui gej shaarddag SHEZ yasan ichdeggyi um, eersdee ter olon oron, ter olon say hkadgalajuudiig ni khuraa, nasaaraa terd / hkund yildbert ajillaad/ odoo tetgeber mash baga hkuraasan hkerenge baikhgyi tetgebreeree l enee margaashiig bolgoj ybna Ymar olon oron suutstai um be icheesei, shuugchdees hkund ami duisen ajiltai hkumuus zendee shuu. / Erchim hkuchnii salbar atasraltgyi ajiltai /

  • зочин (64.119.17.42)

    2018-03-23

    хуулийнхан маш хурдан их баяжиж байгааг бүгд л мэддэг шүү дээ

  • (202.21.106.125)

    2018-03-22

    Маш зөв, Бүү уучлалт гуйв Таны түмэн зөв

  • zochin (43.242.243.3)

    2018-03-21

    Khudal khuurmag zyil khiisniig ni ilchilj, zasahk gej il bolgosnii telee yu gej uuchlalt gyikh um be,,,, SHEZ ee. Ta nar ymar aimshigiin ikh olon oron suuts, olon LAND uudtai , ymar aimaar orlogotoi um be, 24 stagiin tasraltgyi hkunii stusaar bichigdsen AYULGYI AJILLAGAA, TEKHNIK AHSIGLATIIN duremtai hkeden ch shene , edreer ajillaj baij abaariig ustgaj baij gertee hkaridag ERCHIMHKUCHNII salbariin hkumuust ch iim olon oron suuts, hkadgalamj , mashin baikhgyi sh dee..