А.Анударь: Аавтайгаа ойлголцож ярилцахыг хүсдэг

Талст 21 цэцэрлэг, Талст дэлгүүрийн хамт олон цэргийн баярын 97 жилийн ойн баярыг угтаж ЕБС-ийн ахлах ангийн сурагчдын дунд "Аавдаа бичих захидал"-ийн уралдаан зарласан юм. Энэхүү уралдаанд маш олон захидал ирсэн бөгөөд  захидлын уралдааны ялагчаар  111-р сургуулийн сурагч А.Анударь тодорчээ. Ингээд түрүүлсэн сурагчийн сэтгэгдлийг хуваалцлаа.

-  Дүүдээ энэ өдрийн мэнд хүргэе. Юуны өмнө захидлын уралдаанд амжиллтай оролцож ялагч болсонд баяр хүргье. Манай уншигчдад өөрийгөө танилцуулна уу?

-    Баярлалаа. Намайг А.Анударь гэдэг. Би 111-р сургуулийн 12б ангид суралцдаг.

- “Аавдаа бичих захидал”-ын уралдаанд  яагаад захиа бичих болов. Бусад захидлуудаас арай өөр өнгө аястай санагдсан. 

-    Ээжид зориулсан маш олон захиа, захидал байдаг би аавуудад зориулсан захидлын уралдаан болоосой гэж хүсдэг байсан. Тэгээд энэ уралдаан зарлагдахаар нь хамгийн түрүүнд захидлаа өгсөн. Учир нь аавтайгаа ярилцахыг маш их хүсдэг ч яг ямар үгнээс  эхэлж хэрхэн ярилцахаа мэддэггүй. 

-    Энэ захидлаараа аавдаа хэлэх гэсэн үгээ бичсэн гэсэн үг үү? Энэ захидлыг аав нь уншаад хэрхэн хүлээн авах бол?

-    Аавыгаа надтай илүү дотно  ярилцаж миний хэлэх гэсэн үгийг ойлгож бас надад хэлэхийг хүсдэг бүхнээ хэлж чадах болов уу л бодож байна.

-    Ер нь аав нь ямархуу зан ааштай хүн бэ?

-    Мний аав их тайван даруу, маш хөдөлмөрч ажилсаг  хүн. Хийх ёстой ажлаа цаг тухайд нь хийж дуусгадаг. Бас их цэвэрч нямбай.  Аав маань бусад хүмүүстэй их нээлттэй ярилцдаг. Тэгсэн атлаа надтай яагаад тийм хаалттай харилцдаг юм бол гэж их гайхдаг.

-    Аавтайгаа өнгөрөөсөн хөгжилтэй дурсамжаасаа хуваалцаач. 

-    Анх цэцэрлэгт орж байхад ээж маань аавтайгаа явчих гээдл би хамгийн гоё хувцасаа өмсөөд аавынхаа гараас хөтлөөд явсан. Өглөө юм идчихээд гарсан ч гэсэн ааваа би өлсөөд байна гэж хэлсэн. Аав маань намайг дэлгүүр дагуулж ороод вафли авч өгсөн. Яагаад ч юм вафли харахаар тэр дурсамж маань санаанд ороод байдаг юм.

-  Ялагчийн эрхийн бичгээрээ аавдаа юу сонгож өгье гэж бодож байна вэ?

-    Миний зүгээс аавдаа гутал авч өгье гэж бодож байгаа. Гэхдээ аав минь юу авахыг хүсэж байгааг нь сэмхэн тандаж асуунаа.

-     Аав нь ямар ажил эрхэлдэг билээ?

-    Аав минь Их нялхаст сантехникч хийдэг.

-    Энэ ярилцлагаар дамжуулаад аав, ээждээ хэлэхийг хүссэн зүйл байгаа байх.

-    Та 2 минь өвчин зовлонгүй байж удаан минийхээ хажууд байгаарай гэж хэлмээр байна.

-    Дүүдээ сурлагын өндөр амжилт хүсье.


 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (4)

  • mongol bysgyi (176.158.21.29)

    2018-03-21

    Yamar xair xyrmeer daruuxan nydend dulaaxan saixan oxin be Aav chini chamaar baxarxaj baigaa shyy Chamd surlagiin ender amjilt xysie

  • (202.131.230.238)

    2018-03-21

    Huurhun ohind surlagiin undur amjilt huseed ireeduid sain hun bolood uls orondooo aab eejdee ihiig buteegeerei gej helmeer bna

  • (202.131.230.238)

    2018-03-21

    Huurhun ohind surlagiin undur amjilt huseed ireeduid sain hun bolood uls orondooo aab eejdee ihiig buteegeerei gej helmeer bna

  • Зочин (66.181.165.89)

    2018-03-21

    Ямар мундаг, ухаантай хөөрхөн охин бэ. Сурлагын өндөр амжилт хүсэж, сайн сайхныг ерөөе!