Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаныхныг Р.Нямдоржийн өрөө рүү оруулахгүй байна

Монголын үндэсний бөхийн холбоог эрх зүйн ямар ч чадамжгүй, тус холбоог тэргүүлж буй Р.Нямдоржийг уг холбоог удирдах ямар ч эрхгүй гэдгийг гурван шатны шүүхээр тогтоосон. Улмаар тамга тэмдгээ өдий хүртэл өгөхгүй, шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй байгаа учраас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас албадан шүүхийн шийдвэр биелүүлэх ажиллагаа явуулж байгаа юм байна.

Энэ талаар шинээр байгуулагдсан Үндэсний бөхийн холбооны цэцдийн зөвлөлийн дарга Ү.Хүрэлбаатар, Үндэсний бөхийн холбооны гүйцэтгэх захирал Төмөрсүх, Хэнтий аймгийн бөхийн холбооны тэргүүн М.Хүдэрбаатар, бөх дэмжигч Н.Ганболд, Х.Баянмөнх аварга нарын хүмүүс өчигдөр мэдээлэл хийсэн билээ.

Өнөөдөр шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас шүүхийн захирамжийг гардуулж өгөхөөр Бөхийн өргөөнд очсон байна. Гэвч МҮБХ-ны тэргүүн Р.Нямдорж тэднийг дотогш нэвтрүүлэхгүй, саад учруулж байгаа талаар Баянзүрх дүүргийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны ажилтан хэлж байна.

Тэрбээр “Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны гуравдугаар сарын 22-ний өдрийн 5552 гэсэн шүүгчийн захирамжид Монголын үндэсний бөхийн холбооны 2017 оны зургадугаар сарын 22-ны өдрийн “Их эе” хурлыг зарласан тогтоол хэрэгжүүлэхтэй холбоотой гарсан тодорхой үйл ажиллагаа явуулахгүй байхыг хариуцагч Монголын үндэсний бөхийн холбоонд даалгасан захирамж гарсан.

Уг захирамжийг МҮБХ-ны дэд тэргүүн Д.Данзанд өчигдөр гардуулж өгсөн. Өнөөдөр Р.Нямдорж гуайд өөрт нь өгөх гэж ирэхэд эсэргүүцэл үзүүлсэн байдалтай байна. Төрийн байгууллагын үйл ажиллагаанд саад учруулж, дотогш нэвтрүүлэхгүй байгаа учраас цагдаагийн байгууллага хүч нэмэгдүүлээд ирчихсэн байна. Дэд тэргүүнээр дамжуулж, мөн утсаар нь нь мессеж илгээж мэдэгдсэн. Хэрвээ гарч ирж, эсвэл биднийг дотогш оруулж захирамжаа хүлээж авахгүй бол дараагийн арга хэмжээгээ авна” гэлээ.

Шүүхийн шийдвэрийн захирамжид энэ сарын 24-нд хуралдахаар товлоод буй “Их эе”-ийг шүүхийн шийдвэр гартал түр хугацаанд түдгэлзүүлсэн, мөн МҮБХ-ны тамга тэмдгийг Р.Нямдорж гуайг ашиглахгүй байхыг тусгажээ. Яг одоо Р.Нямдорж гуайн хүү, Монгол Улсын гарьд Н.Ганбаатар аавынхаа өрөөний үүдэнд зогсоод шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаныхныг дотогш нэвтрүүлэхгүй, аавтайгаа уулзуулахгүй хэмээн зогсож байна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (5)

  • trr (103.26.193.60)

    2018-03-24

    geendeech goondooch

  • (203.91.118.139)

    2018-03-23

    Нямдоржын хувийн өмч шиг л байх юм. Допингоор шантаажилж маш их мөнгө авдаг гэж сонссон цадаагүй юмуу нэг бол шүлэнгтээд байгаа юмуу

  • ЗОЧИН (66.181.185.225)

    2018-03-23

    ГАНБААТАР ГАРЬД БӨХИЙН ХОЛБООНД ЯМАР АЛБАН ТУШААЛ ЭРХЭЛДЭГ БОЛООД ИНГЭЭД БАЙГАА ЮМ БЭ. НЭГ БАЙГУУЛЛАГАД БИЧИГ ӨГӨХ ГЭЭД ОЧИХОД ДАРГЫН ХҮҮХЭД НЬ ИНГЭЭД ТЭНЭГТЭЭД БАЙЖ БОЛОХГҮЙ БИЗ ДЭЭ . ИЧЭЭЧ ХАР МАЛАА.

  • Зочин (103.229.123.126)

    2018-03-22

    Төр, хууль хүчний байгууллагын ажлыг ганц танхайрагч л шууд доромжлоод зогсоодог. хэ хэ хэ

  • zochin (43.242.243.133)

    2018-03-22

    ene Alban tushaal bulaatsaldsan shunaluudiig yaltai bilee