Мөнгөний бодлогын хүүг буурууллаа

Монголбанк мөнгөний бодлогын зөвлөл хуралдаж, бодлогын хүүг нэг хувиар бууруулж 10 хувь болгосноо зарлалаа. 

Төв банкнаас өмнө нь мэдэгдэж байснаар гадаад эрэлт, экспортын бүтээгдэхүүний үнэ хүлээж байснаас сайжирч, уул уурхайн салбар дахь бүтээн байгуулалт өнгөрсөн онд эрчимжсэн мөн Олон улсын валютын сангийн хийсэн үнэлгээгээр  арилжааны банкуудын активын чанарын үзүүлэлт өндөр гарсан зэрэг нь мөнгөний бодлогын хүүг бууруулахад нөлөөлжээ.

Мөнгөний бодлогын зөвлөл өнгөрсөн оны 12 дугаар сарын 22-ны өдрийн хурлаар бодлогын хүүг нэг нэгж хувиар бууруулж 11.0 хувьд хүргэж байсан юм. 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)