БЗД-ийн Ардчилсан намын удирдлагуудад хариуцлага тооцлоо

Ардчилсан намын Үндсэн дүрмийн хороо өчигдөр/03.23/ хуралдаж, дараах шийдвэрүүдийг гаргажээ. Үүнд, Баянзүрх дүүргийн АН-ын даргын үүрэг гүйцэтгэгч Т.Батцогт, Үндэсний бодлогын хорооны гишүүн, Улстөрийн зөвлөлийн гишүүн Д.Пүрэвдаваа нар АН-ын Үндсэн дүрмийн гуравдугаар бүлгийн 3.7.1, 3.7.3, 3.9.1.1, 3.9.2.1, 3.9.3.2, 3.9.1.9, 3.9.1.10, 3.9.1.12, заалтуудыг тус тус зөрчсөн гэж үзсэн байна. 

Дээрх албан тушаалтнууд Үндсэн дүрмийн дараахь заалтуудыг зөрчсөн нь тогтоогдсон тул Т.Батцогтыг Баянзүрх дүүргийн Ардчилсан намын даргын үүрэг гүйцэтгэгчээс чөлөөлж, Д.Пүрэвдаваад сануулах арга хэмжээ авахыг Ардчилсан намын дарга С.Эрдэнэд даалгажээ.

Ингэснээр Баянзүрх дүүргийн Ардчилсан намын даргын үүрэг гүйцэтгэгч Т.Батцогтыг  үүрэгт ажлаасаа огцруулж, дараагийн шаардлагатай арга хэмжээг авахаар болжээ. 

Б.Саруул

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)