Бөхийн өргөө концертын танхим биш, манайхаан

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас Монгол бөхийн өргөө, Мишээл экспо зэрэг зориулалтын бус газарт урлагийн тоглолт зохион байгуулахгүй байх талаар албан бичиг хүргүүлэхээр болжээ. Сүүлийн жилүүдэд хамтлаг, дуучид эдгээр газарт ихэвчлэн тоглолтоо хийдэг болсон. Ялангуяа он гарснаас хойш үргэлжилсэн олон баярын өдрөөр дээрх газруудад хүний хөдөлгөөн тасарсангүй. Тэр дундаа Монгол бөхийн өргөөнд тоглолт хийхийн тулд нэлээд хэдэн сарын өмнө захиалдаг талаар уран бүтээлчид ярьдаг. Нэг тоглолт зохион байгуулахад хэдэн саяар тоологдох үнэ ханштай ч агааржуулалт, гэрэлтүүлэг, үзэгчдийн суудал нь тоглолт зохион байгуулахад шаардлага хангадаггүй. Олон хүн нэг дор хэдэн цаг суухад эрүүл ахуйн талд ч асуудалтай Монгол бөхийн өргөөнд хэцүүхэн байсныг нуугаад яахав.

Мишээл экспо төвийн хувьд сар хүрэхгүй хугацааны өмнө болсон “Хурд” хамтлагийн тоглолтын үеэр тааз нь нурж, зарим үзэгчийг сандаргаад авчээ. Энэ мэт зүйлийг мэргэжлийн хяналтын байгууллагынхан анхаарч тоглолт зохион байгуулахгүй байх шаардлага хүргүүлдэг нь зөв юм. Урлагийн тоглолтын үед нүргээнтэй, хөл хөдөлгөөн ихтэй учир олон жилийн өмнө барьсан барилгад асуудал үүсэхгүй гэх баталгаагүй. Тэгээд ч сүүлийн үеийн техник технологи, акустик сайтай, зориулалтын олон танхимтай болчихсон өнөө үед эрсдэлтэй газар олон хүнийг цуглуулах шаардлага байхгүйг уран бүтээлчид анхааралдаа авах хэрэгтэй байна.

Б.НОМУУН

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (2)

  • Бөхийн өргөө (59.153.112.125)

    2018-04-04

    Бөхийн өргөө бол бөхийн л өргөө шүү дээ нүцгэн шалдан эсэх бусын тоглолт хийх дэмий спортын тэмцээн уралдаан байж болно шүү дээ ёс жудаг ариун чанар байх нь зөв

  • xuurxii (103.14.36.6)

    2018-04-04

    buxiin urguuguur oroldoj yax niv dee. nurax baisan bol nuraxaar l bolloo. xarin ch sain barilga gedeg ni batalgaatai l bna