Монголбанк нийт 734 кг алт худалдан авчээ

Монголбанк энэ оны гуравдугаар сард иргэд, байгууллагаас нийт 734 кг алт худалдан авсан байна. Ингэснээр алт худалдан авалтын дүн 2018 оны эхний гурван сарын байдлаар 2.3 тоннд хүрч, өмнөх оны мөн үеэс 2.1 хувиар өсчээ. Энэ оны гуравдугаар сарын байдлаар Лондонгийн үнэт металлын захын ханш бага байснаас шалтгааланнэг грамм алт худалдан авах Монголбанкны дундаж үнэ 101,822.30 төгрөг байлаа.

Монголбанкны алт худалдан авалтын дүн 2018 оны эхний улиралд харьцангуй бага байгаа нь шороон ордоос олборлолт хийдэг компаниудын ажил эхлээгүй, зөвхөн үндсэн ордын үйл ажиллагаа явагдаж байгаатай холбоотой юм. Алт олборлолтын үйл ажиллагаа нь улирлын шинж чанартай бөгөөд жилийн 8, 9, 10 дугаар сард хамгийн идэвхтэй олборлолт явагддаг аж.

Б.Саруул

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)