Ямар ч зүйлийг та хорин цагийн дотор сурах боломжтой

20 цагийн дотор юуг ч суралцах боломжтой гэвэл та юу сурмаар байна? Бүжиглэж сурах уу? Шинэ хэл сурах уу? Хөгжмийн зэмсэг тоглож сурах уу?

Тухайн зүйлээ гартаа бүрэн оруулахын тулд ойролцоогоор 10,000 цаг зарцуулдаг. Харин тухайн зүйлийг сайн хийдэг болоход ердөө 20-н цаг хэрэг болно. Гол нь маш ухаалгаар дасгал, сургуулилт хийх хэрэгтэй.

Та 20-н цагийн турш сургуулилт хийхдээ анхаарлаа маш сайн хандуулах хэрэгтэй. Тэгвэл гайхмаар үр дүн гаргах бүрэн боломжтой. Өөрийгөө ямар их чадвартай болохоо хараад дуу алдах вий! Бид бүгдэд 20-н цаг бий. Нэг сарын турш өдөр бүр 45 минут зарцуулахад л болох аж. Дундуур нь хэдэн өдрийг алгасаад ийм тооцоолол гарч байна.

1.Чадвараа задлан үз

Та сурах гэж буй чадвараа нарийвчлан задлах хэрэгтэй. Хэрэв шинэ чадварт суралцан гэж байгаа бол хэд хэдэн жижиг алхам болгон хуваана гэсэн үг.

Тухайн чадвараа нэн тэргүүнд хэд хэдэн хэсэг болгон хуваан: Ингэхийн тулд юуны түрүүнд суралцаж дуусмагцаа тухайн чадварыг ямархуу байдлаар ашиглах гэж буйгаа шийднэ. Тэгсний дараагаар тухайн чадвараа жижиг хэсгүүд болгон хуваана. Чадвар нь өөрөө бол маш олон зүйлийн бүрдэл. Та тэр бүх бүрдлийг сурах шаардлагагүй.

Та тухайн чадварыг хуваах тусам ‘Энэ чадварын аль хэсэг нь миний хүссэн зүйлийг надад өгөх бол?’ гэдгийг шийдэж чадна. Тэгээд тухайн сонгосон хэсгийнхээ л сургуулилтыг хийх хэрэгтэй. Та хамгийн чухал зүйлээсээ эхлэн сургуулилт хийвэл маш богино хугацаанд үзүүлэлтээ дээшлүүлж чаддаг.

2.Өөрийгөө засах талаар сайн суралцах

Хоёрт та өөрийгөө засаж сурах хэрэгтэй. Таньд зааж сургах 3-5 эх сурвалж байхад хангалттай. Ном, DVD, курс гээд юу ч байсан болно.

Гэхдээ эдгээр эх сурвалж нь таны дасгал сургуулилтыг удаашруулах ёсгүй юм. Тухайлбал та компьютер програмчилж сурахыг хүссэн байлаа. Түүнтэй холбоотой 20 ном авангуутаа ‘энэ 20 номыг уншиж дуусгамагц би хэрхэн програмчлахыг сурна’ гэж бодож болохгүй.

Энэ л таныг удаашруулж байгаа юм. Таны гол зорилго бол бэлтгэл сургуулилт хийж, өөрийн чадах хэмжээнд сурах. Сургуулилт хийх явцдаа өөрийгөө засаж, хөгжүүлэх хэрэгтэй юм. Суралцах гэдэг нь юун дээр алдсанаа мэдэж, түүнийгээ арай өөрөөр хийх юм.

3.Сургуулилтын явц дахь саад тотгорыг зайлуулах

Таны чадвар, урам зоригийг халхалж буй бүхнийг холдуул. Садаа болох бүхнийг холдуулж, сургуулилт хийхэд илүү хялбар болгох хэрэгтэй.

Өөрөөр хэлбэл интернет, зурагт, бусад анхаарал сарниулагч зүйлсээс хол бай. Эдгээр нь таныг тайван сууж, сургуулилтаа хийхэд маш ихээр саад болдог. Хамгийн гол нь анхаарлаа бүрэн төвлөрүүлж чадах орчин нөхцөл шаардлагатай.

4.Хамгийн багадаа 20 цаг хичээллэ

20 цагийн дотор та жижиг гэлтгүй өөрчлөлтийг авчирч чадна. Өдөр бүр 45 минутыг зарцуул. Хамгийн ихдээ сар болно. Гэхдээ тэр чадвараа цааш тогтмол хөгжүүлсээр байгаарай. Сарын дотор таны хураасан ургац чамлахааргүй том хэмжээтэй болсон байдаг.

Эцэст нь хэлэхэд хамгийн багадаа 20 цаг хичээллээрэй.

Цөхрөлийн хашлагыг давах 20 цаг.

Хэрэв та 20 цагийг шинэ чадвар сурахад зарцуулсан бол цөхрөлийн анхны хашлагыг давсан гэсэн үг. Энэ хашлага нь хүмүүсийг шинэ зүйл сурах, шинэ сонирхолд хөтлөгдөх, өөрийн чадварыг нээн илрүүлэхийг хорьж байдаг.

Чадвар таныг нь хойш нь чангаадаггүй. Та л өөрийгөө хойш чангаадаг. Хамгийн том саад бол сэтгэл санаа. Чадваргүй, мэдлэггүй, эв дүйгүй гэсэн мэдрэмжийг давсан л бол та сурах замдаа хэдийн гарчээ.

Мэдээжийн хэрэг төгс эзэмших, мэргэжлийн болох гэдэг бол тэс өөр төвшин.

Цааш сурахаа зогсоож болохгүй шүү.

Эх сурвалж: biznetwork.mn

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)