Хачгаар дамжих халдварын 142 тохиолдол бүртгэгджээ

 

  • 2018 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн байдлаар 13 аймгийн (Архангай, Баянхонгор, Говь-Алтай, Говьсүмбэр, Хөвсгөл, Ховд, Хэнтий, Дорнод, Дорноговь, Өвөрхангай, Өмнөговь, Завхан, Сэлэнгэ) 46 сум, Нийслэлийн 5 дүүрэгт хачгаар дамжих халдварын 142 тохиолдол бүртгэгдсэн.
  • Тандалтын 15-р долоо хоногт 28 тохиолдол нэмж бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 44 тохиолдлоор илүү байна.
  • 2018 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн байдлаар хачигт риккетсиоз 6(4.2%), хачигт боррелиозын 3(2.1%) тохиолдол тархвар судлал, эмнэлзүй, лабораторийн шинжилгээгээр онош батлагдсан.

Эх сурвалж: ЗӨСҮТ

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)