Иргэд дугаарын хязгаарлалтыг дэмжээгүй тул хуучин хэвээрээ мөрдөгдөнө

Замын цагдаагийн газрын орчимд барих гүүрэн гарцын ажил эхэлсэнтэй холбогдуулан замын хөдөлгөөнд орж буй өөрчлөлтүүд болон дугаарын хязгаарлалтыг долоо хоногт хоёр удаа хийх эсэх талаар иргэдээс авсан санал асуулгын дүнг үндэслэн гаргасан шийдвэрийг танилцуулж байна.

Нийслэлийн автозамын хөгжлийн газрын дарга Ж.Тогтохбаяр "Иргэд дугаарын хязгаарлалтыг дэмжээгүй тул хуучин хэвээрээ мөрдөгдөнө. Харин түр замуудаараа зохицуулалт хийнэ.

Төмөр замын аюулгүй байдлыг хангах зорилгоор Махатма Гандигийн гудамжнаас Нарны зам руу холбогдох гарцан дээр гурван өдөр зам хаана.

Мөн хүнд даацын автомашинуудын явах маршрутыг өөрчлөх, бөөнийтөв, захуудын цагийн хуваарийг өөрчлөх зэрэг зохион байгуулалтууд хийнэ. Одоогоор олон төрлийн саналууд гарч байгаа, үүнийг Засаг даргын зөвлөлийн хурлаар шийдвэрлэнэ" гэлээ.

Б.Цэнгэл

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • (43.228.128.195)

    2018-04-17

    та нар тээврийн хэрэгслийн татварыг нь хасаад хагас жилээр нь тооцоод яриа хийвэл хүмүүс дэмжинэ шүү дээ одоо ч гэсэн 30 аад өдрийн татвар өгөөд л явж байгаа авахаа бодно ардаа бодвол тэд ч гэсэн дэмжинэ шүү дээ Угаасаа татвартай наад асуудлаа хамт ярьсан бол шийдэгдэх байлаа гэж харлаа Даанч эргүү замынхан дайрчдавшлан айлган сүрлүүлэх замаар танилцуулсан учраас уналаа даа