"Алтай констракшн"-ий барьж буй Саруул хорооллын кран нурж уналаа

Баянзүрх дүүргийн 26-р хороонд "Алтай констракшн"-ий барьж буй Саруул хорооллын барилгын кран ажиллаж байхдаа унасан байна.Унахдаа краны сум нь Баянмонгол хорооллын зүүн талын байран дээр тулсан ч тогтолгүй унасан талаар ойр хавьд байсан хүмүүс хэлж байна. Кран унахдаа хажууд байрлах Баянмонгол хорооллын хашаанд зогсож байсан нэлээн хэдэн машинуудыг дарсан байна.

Одоогоор эмнэлэг болон цагдаа холбогдох байгууллагынхан газар дээр нь ажиллаж байна.Бид энэ талаар эргэн мэдээлэх болно.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)