Монгол банхар шуурганд төөрсөн дөрвөн настай хүүгийн амийг аварчээ

Сошиал орчинд нэгэн эрэлхэг үйл хийсэн Монгол банхарын тухай мэдээлэл цацагдаж олон хүний талархал хайрыг хүртээд байна. Нэгэн сошиал хэрэглэгч "Дундговь аймгийн Эрдэнэдалай суманд 4 сарын 4 - 6 нд цасан шуурга шуурч 4 настай хүүхэд төөрч алга болоход Монгол банхар нохой аминд нь орж аварсан байна. Оройн 16 цагаас маргааш нь өдөр нь олон олтол хүүгийн ямар нэг зүйл огт хөлдөөгүй гэнэ. Учир нь хүүг банхар маань гэдсэндээ хумьж ороогоод яг л гөлөг арчилж буй эх нохой шиг хүүг хөлөөрөө ороож амийг нь аварсан байна. Тэгээд маргааш өдөр нь Онцгой байдлын эрлийн багийн машины дууг сонсоод хуцаж чимээ өгөн тэд хүрч ирсэнээр хүүгийн амийг аварчээ. Энэхүү постыг илгээсэн залуугийн хэлэх магтах үг олдохгүй баярлаж байнаа. Гайхалтай юмаа. Хэрэв өөр үүлдрийн нохой байсан бол ийм үйлдэл хийх үгүйг ёстой хэлж мэдэх юм алга. Сайхан юм аа." хэмээн бичжээ. 

Б.Болд

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (2)

  • Ok (119.40.100.66)

    2018-04-18

    Yostoi saihan hereg bnna. uur nohoi huuhed baria bizdee Mongol banharuudiig aldarshuulaa ch nohoi sonirhogchdoo

  • Зочин (202.179.26.27)

    2018-04-18

    ХӨөрхий ,нохой их ухаантай амьтан