Шинзо Абэгийн нэр хүнд эрс унажээ

Японы парламентын танхимын гадна талбайд 50 мянга гаруй хүн цуглаж, Ерөнхий сайд Шинзо Абэг огцрохыг шаардан жагссан байна. Энэхүү жагсаал сүүлийн гурван жилийн хугацаанд Токио хотод болсон хамгийн өргөн хүрээг хамарсан жагсаалд тооцогдож байна. Иргэд Шинзо Абэг эрх мэдлээ ашиглан найздаа тусалсан гэсэн мэдээлэлтэй холбоотойгоор ийнхүү эсэргүүцлээ илэрхийлжээ. Түүнийг “Moritomo Gakuen” цэцэрлэгийн улсын өмчит газрыг худалдаж авах үйл явцад хөндлөнгөөс оролцож, эрх мэдлээ урвуулан ашигласан гэж үзэж байгаа юм. Дээрх мэдээллийн дараа Ерөнхий сайд Шинзо Абэг дэмжигчдийн хувь түүхэн доод төвшинд хүрсэн байна.

Амралтын өдрүүдэд явуулсан “Kyodo”-ийн судалгаагаар Шинзо Абэгийн дэмжлэгийн хувь 5.4 хувиар буурч, 37 хувьд хүрсэн бол эсэргүүцэгчдийнх нь тоо 53 хувь хүртэл өсчээ. Судалгаанд оролцогчдын дийлэнх нь өөрт нь хамааралтай шуугианд өгч буй Шинзо Абэгийн тайлбарт сэтгэл хангалуун бус байгаагаа илэрхийлсэн юм. Үүнээс гадна Шинзо Абэгийн тэргүүлдэг эрх баригч Либерал Ардчилсан нам ирэх есдүгээр сард болох Парламентын сонгуульд ялалт байгуулах эсэх нь эргэлзээтэй боллоо гэж ажиглагчид үзэж байна.

Б.Саруул

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)