С.Зориг агсны эхнэр Б.Булган ТЕГ-т байцаалт өгчээ

Төр нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсны эхнэр Б.Булган өмгөөлөгчийн хамт өнөөдөр ТЕГ-т мэдүүлэг өглөө. Түүнээс юуны учир ТЕГ-т ирэх болсныг нь тодруулах гэсэн боловч мэдээлэл өгөхөөс татгалзлаа. Түүний өмгөөлөгч Ц.Гүенбаатар хэлэхдээ "Бараг хоёр жилийн өмнө нууцын материалд гарын үсэг зурсан. Тийм учраас юу ч ярьж болохгүй. Боломжгүй. Хэрвээ ярих байсан бол аль хоёр жилийн өмнө л ярих юмаа ярих байсан. Та бүхэн асуух зүйлээ тагнуулынхнаас асуу” гэлээ.

С.Зориг агсныг хөнөөсөн хэрэгтэй холбогдуулан түүний эхнэр Б.Булганыг жил гаруйн хугацаанд хорьж шалгаж байсан. Улмаар хэрэгт холбогдолгүй хэмээн сулласан байдаг. С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгт Т.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар, Т.Чимгээ нарын хүмүүсийг Эрдэнэт хотоос баривчлан шалгаж эхэлсэн. Улмаар гурван шатны шүүхээс эдгээр хүмүүст ялын дээд хэмжээ оноогоод буй. Өнөөдөр Б.Булган ямар асуудлаар ТЕГ-т орж уулзсан нь тодорхойгүй хэвээр үлдлээ.

Б.Анир

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • (73.110.177.22)

    2018-04-18

    Ene hergiig edgeer 3 hun hiisen yum bol zahialagch ni yaagaad oldohgui baigaa yum ve ???.Hariult ni todorhoi ene hils zohiomol hereg.Tsagaandaa garsan aldah yumgui aluurchiniig ashiglaj hils zohiomol hereg bolgoson etgeeduud hen ve???,Henii zaavaraar hiisen yum bol???.Ard tumen huleej tsag hugatsaa yavsaar bna.