БНХАУ-д зорчихдоо хөдөлмөр эрхлэхгүй байхыг анхааруулав

Монгол иргэд БНХАУ-ын ӨМӨЗО-ны нутаг дэвсгэрт эмнэг сургах, мал маллах, ногоо тарих гэх мэт ажил хийхээр зуучлуулан яваад бусдад залилуулах тохиолдол цөөнгүй гарч байна.

Гадаадын иргэн БНХАУ-ын нутаг дэвсгэрт хууль бусаар хөдөлмөр эрхэлсэн тохиолдолд 5000-10000 юаниар торгох, үйл ажиллагаа нь хүнд гэж үзвэл 5-15 хоног баривчилж, 5000-20000 юаниар торгох хуулийн заалттай байдаг тул иргэд БНХАУ-д зорчих хугацаандаа хөдөлмөр эрхлэхгүй байх, ажилд зуучилна, цалин урамшуулал өгнө гэсэн хувь хүмүүст хууртагдахгүй байхыг Гадаад харилцааны яамны Консулын газар сэрэмжлүүлж байна. 

Б.Саруул

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (3)

  • Гана (203.91.115.44)

    2018-04-20

    Хэдхэн жилийн өмнө Монголчууд, Хятад ажилчид оруулж ирж ажлаа хийлгэдэг байсан. Ялангуяа барилга, зам, уул уурхай зэрэг хүнд хүчир ажлыг өмнөд хөршийн ажиллах хүчнээр зундаа хийлгэдэг, монголчууд баяр наадам,овоо хайрхны тахилга,амралт зугаалга гээд алга болдог байв. Харин одоо Монголчууд Хятадад очиж, хар бор ажлыг хийдэг болжээ. Учир нь Хятадын эдийн засаг өсөж,хүмүүсийн амьдрал,цалин хөлс эрс нэмэгдэж,нэг хүнд ноогдох ДНБ-ний хэмжээ 15,000 ам долларт хүрчээ.Харин манайх 3000 орчим ам доллар. Аливаа юм ээлж дараатай байдаг гэдэг ч үнэн юм даа. Монголчууд бид хэрээ мэдэхгүй хэнхэлзэж,чадлаа мэдэхгүй чардагнаж, хойт урд хоёр хөршрүүгээ нус цэрээ нулимдагаа одоо болих цаг болсон шүү.

  • (202.9.41.60)

    2018-04-19

    ajil hudulmurtei uls orond ochij ajil hiimeer baina shd ene elgiin ulsad hulgai hiihees uur ajil alga lalar mini

  • зочин (139.5.217.80)

    2018-04-19

    Худалдаа наймаа хийх нь бас л хөдөлмөр. Тэгэхээр Эрээнээс бараа авч наймаа хийж болохгүй гээд хууль гаргавал таарна. Ккк