Б.Булганд эрүүгийн хэрэг үүсгэж прокуророос яллагдагчаар татжээ

Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны эхнэр Б.Булганыг өчигдөр Тагнуулын ерөнхий газраас дуудсан. Тухайн үед түүний өмгөөлөгч  Ц.Гүенбат "Мөрдөн байцаалтын нууцын  баталгаан дээр гарын үсэг зуруулсан" гэсэн мэдээллийг өгсөн юм билээ. Тэгвэл Б.Булганыг өчигдөр яллагдагчаар татсан талаар нийслэлийн Прокуророос мэдээлэл хийлээ.

Нийслэлийн прокурорын газрын олон нийттэй харилцах ажил хариуцсан хяналтын прокурор Г.Бясман "ТЕГ-ын Мөрдөн шалгах хэлтэс, ЦЕГ-ын Мөрдөн байцаах албаны хамтарсан ажлын хэсгээс шалгаж байгаа УИХ-ын гишүүн, Дэд бүтцийн сайдын үүрэг гүйцэтгэгч асан С.Зоригийн амь насыг хороосон эрүүгийн хэргийг захиалан зохион байгуулсан үйлдлийг шалгах ажилагааны явцад шинээр цугласан нотлох баримтуудаар хамтран амьдрагч Б.Булганд эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан. Өчигдөр яллагдагчаар татагдсан тогтоолыг нь танилцуулж байцаалт авсан. Одоо мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна" гэв.

Б.Цэнгэл

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)