Баянхонгорын алтан гартай эмч нар 2 ихэр охинд нэгэн зэрэг хагалгаа хийж амийг нь аварчээ

Бид "Зөв МОНГОЛ" булангаараа дамжуулан сайн сайхан үйлс хийсэн хүмүүсийг алдаршуулахыг зорилго болгодог. Энэ удаад бид Баянхонгор аймгийн нэгдсэн эмнэлгийн төрөх тасгийнханыг алдаршуулахаар сонголоо. 
Баянхонгор аймгийн нэгдсэн эмнэлгийн төрөх тасагт 2017 оны 09 сарын 14-нд Баянговь сумын иргэн Ч.Ц нь жирэмсний хожуу хордлогын хүнд хэлбэр заалтаар кесарв мэс заслаар амаржиж, 2250гр, 2610гр жинтэй ихэр хөөрхөн охидтой болсон билээ. Ихэр охидод "Эх ургийн цусны резүс үл тохирооны шалтгаант нярайн цус задрах өвчин"-ий улмаас нярайн цус задрал, хүнд хэлбэрийн цус багадалт, хүнд хэлбэрийн шарлалт үүсч амь нас нь эрсдэлтэй байдалд орсон юм. Тэднийг аврахын тулд охидын цусыг бүрэн сольж, сэлбэх эмчилгээ хийх шаардлагатай болсон бөгөөд Цусыг сольж сэлбэх нь эрхтэн шилжүүлэн суулгахтай адилтгах ажилбар бөгөөд орон нутагт, ихрүүдэд нэгэн зэрэг хийгдэж байгаагаараа ховор тохиолдол, Баянхонгор аймагт анх удаагийн тохиолдол юм. Мэс ажилбарыг хийж, охидын амь насыг аврахад туслалцаа үзүүлсэн, удирдан чиглүүлсэн Enkhtur Shonkhuuz захиралтай ЭХЭМҮТ-ийн захиргаа, хамт олон, нярай судлалын тасгийнхан, хийх нөхцөл бололцоогоор хангасан #BattogtokhNyambuu даргатай Баянхонгор аймгийн нэгдсэн эмнэлгийн захиргаа, хамт олонд уншигчдынхаа өмнөөс талархах нь зүйтэй байх. 

Б.Саруул

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (2)

  • pkxny (203.91.118.180)

    2018-04-20

    алтан гартай эмч нарт баяр хүргэе

  • AX (150.129.140.74)

    2018-04-19

    Баяр хүргэе