Мөрдөн байцаах албаны шинэ барилгын шав тавих ёслол боллоо

Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн байцаах албаны шинэ барилгын шав тавих ёслолын ажиллагаа өнөөдөр боллоо.

БНМАУ-ын Дотоод явдлын яамны сайдын 1946 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 504 дүгээр тушаалаар Улсын цагдан сэргийлэх газрын Гүйцэтгэх нэгдүгээр хэлтсийн харьяанд Мөрдөн байцаар группыг байгуулснаар Мөрдөн байцаах алба байгуулагдсан түүхтэй. Албаны барилга нь анх 1938 онд тоосгон ханатай модон хучилт бүхий хоёр давхраар баригдаж, 1956 онд гурван давхар болгон өргөтгөж, 1988 онд Мөрдөн байцаах алба орж 2018 оны гуравдугаар сарын 23-ны өдрийг хүртэл 30 жил үйл ажиллагаа явуулж иржээ.

Эл байшингийн суурин дээр шинээр босох есөн давхар барилга нь мэдүүлэг авах зориулалт бүхий 24 өрөө, хурал, сургалтын танхим, фитнес, албаны бэлтгэлийн танхимуудтай, хурдан муудах эд мөрийн баримтыг хадгалах зориулалт бүхий хөргүүрийн агуулах, гэмт хэргийн холбогдолтой эд мөрийн баримт агуулах өрөө бүхий мөрдөн байцаах албаны ажлын онцлогт тохирсон, алба хаагчдын ажиллах орчин нөхцөлийг сайжруулсан, албаны бэлэн байдлыг бүрэн хангасан байхаар зураг төслийг нь боловсруулжээ. Барилгын ажлыг энэ сарын 5-нд эхлүүлсэн бөгөөд ирэх 12 дугаар сард ашиглалтад оруулах зорилтыг тавин “Билгүүн Монгол констракшн” компанийнхан гүйцэтгэж байна.

Барилгын шав тавих ёслолын ажиллагаанд Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, Цагдаагийн ерөнхий газрын дарга, цагдаагийн хурандаа С.Баатаржав, ЦЕГ-ын даргын зөвлөлийн гишүүд, Мөрдөн байцаах албаны ахмадын зөвлөлийн төлөөлөл, алба хаагчид болон “Билгүүн Монгол констракшн” компанийн хамт олон оролцлоо.

МӨРДӨН БАЙЦААХ АЛБАНЫ шинэ барилгын шав тавих ЁСЛОЛ боллоо Arslan.mn

МӨРДӨН БАЙЦААХ АЛБАНЫ шинэ барилгын шав тавих ЁСЛОЛ боллоо Arslan.mn

МӨРДӨН БАЙЦААХ АЛБАНЫ шинэ барилгын шав тавих ЁСЛОЛ боллоо Arslan.mn

МӨРДӨН БАЙЦААХ АЛБАНЫ шинэ барилгын шав тавих ЁСЛОЛ боллоо Arslan.mn

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)