2020 он хүртэл 100 байршилд дэд бүтцийн төв барина

 Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийг хэрэгжүүлэх чиглэлээр нийслэлээс баримталж байгаа бодлого, үйл ажиллагаа, цаашид авах арга хэмжээний талаар нийслэлийн Засаг даргын Дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүү танилцуулав. Нийслэлийн гэр хорооллыг гурван бүсэд хувааж хөгжүүлэхээр төлөвлөжээ. Тодруулбал, төвийн бүсийн гэр хорооллыг орон сууцжуулах, дундын бүсийнхийг бие даасан болон хэсэгчилсэн инженерийн шугам сүлжээгээр хангах буюу дэд бүтцийн төвүүдийг барьж байгуулах, захын бүсийн гэр хорооллын өйл өрхүүдэд хамгийн сүүлийн үеийн техник техологийг нэвтрүүлэх аж. “Дэд бүтцийн төв”- ийг барьж байгуулах 50 байршлыг энэ онд баталсан. Цаашид 2020 он хүртэл нийт 100 байршилд уг төслийг хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Төслийг хэрэгжүүлснээр 20-30 мянган айлын инженерийн дэд бүтцийн асуудлыг бүрэн шийдэж, 61.3 га газрын хөрсийг бохирдуулагч эх үүсвэр устах юм. Улаанбаатар хотын гүний усны нөөц, эх үүсвэрийг хамгаалах, бохирдох эрсдэлийг бууруулж, 439.200 шоо метр хөрсийг нөхөн сэргээнэ. Төсөлд хамрагдсан айл өрхийн нийгмийн, дэд бүтцийн асуудлыг шийдэж, ногоон байгууламж бий болгосноор иргэдийн амьдрах орчин сайжирна. Дэд бүтцийн төвийг түшиглэн 6800 орчим ажлын байр шинээр бий болох юм байна. Дэд бүтцийн нэг төв байгуулахад байршлаасаа шалтгаалан 5-7 тэрбум төгрөг шаардлагатай гэсэн тооцоо гаргажээ.

Чингэлтэй дүүргийн VII хороонд байгуулах төвд таван тэрбум төгрөг зарцуулахаар төсөл боловсруулсан талаар нийслэлийн Гэр хорооллын дэд бүтцийн хөгжлийн газрын дарга Ч.Батбилэг ярилаа. Тэрбээр “Энэ төв гэр хорооллын айл өрхийг цахилгаан, дулаан, халуун хүйтэн усаар бүрэн хангах юм. Ингэснээр нийслэлийн агаар, хөрс, усны бохирдлыг бууруулахад томоохон түлхэц болно. Нөгөөтэйгүүр, “Дэд бүтцийн төв”-д холбогдсон хашааны газрын ханш 3-4 дахин өснө гэсэн тооцоолол бий” гэлээ.

ДЭД БҮТЦИЙН ТӨВ БАРИХ ТӨСЛИЙГ ИРГЭД ДЭМЖИЖ БАЙНА

“Дэд бүтцийн төв” байгуулах асуудалд тус хорооны оршин суугчид ямар байр суурьтай байгаа талаарх сэтгэгдлийг сонслоо. Д.БААТАР: -Би энэ хороонд 25 жил амьдарч байна. Өнгөрсөн хугацаанд энэ хэсгийг хөгжүүлэх чиглэлээр нийслэл, дүүргээс тодорхой ажил эхлүүлээгүй. Харин энэ удаад үнэхээр том өөрчлөлт, шинэчлэлийн эхлэлийг тавьж байгаад баяртай байна. Энэхүү төслийг амжилттай хэрэгжүүлэхэд иргэд бид нягт хамтран ажиллах болно. Гэхдээ төр засгийн удирдлагууд аливаа ажил, төсөл хөтөлбөрийг эхлүүлчихээд бүрэн длуусгалгүй орхих тохиолдол бий. Тиймээс төслийг хэрэгжүүлэхийн төлөө бүгд нэг сэтгэлтэйгээр хамтран ажиллахыг уриалж байна.

Х.ДОЛГОРМАА: -Дахин төлөвлөлтийн хүрээнд хийх бүтээн байгуулалтын ажлыг бүрэн дэмжих нь агаар, хөрсний бохирдлыг бууруулахад бидний оруулж буй томоохон хувь нэмэр. Дэд бүтцийн ажлын талаар долоо хоног, сар тутамд хороон дээр уулзалт зохион байгуулж, зөвлөгөө мэдээлэл өгдөг.

Б.ГОМБОРАГЧАА: -Хүн суурьшаагүй байх үед манайх энэ хороонд бууж байлаа. Сүүлчийн жилүүдэд оршин суугчдын тоо нэмэгдээд байгаа ч иргэдийн амьжиргаа, орчин нөхцөл огт сайжирсангүй. Харин ч агаар, хөрсний бохирдол нэмэгдэж, эргээд иргэдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байна. Тиймээс энэхүү төслийг хэрэгжүүлэхийг би дэмжиж байгаа.

Б.Саруул

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (4)

  • доо (112.72.14.235)

    2018-04-22

    жинхэнэ тэнэг бодлого. 60схяар байшин бариад өгчих. газраа хураалгасан хүнд 2 өрөө байр өгөөд яндан цөөрч, утаа багасна. сервис центерт 200 айл бүгдээрээ ххолбогдож чадахгүй. эцэстээ эзэнгүй хог болж дуусна даа

  • доо (112.72.14.235)

    2018-04-22

    жинхэнэ тэнэг бодлого. 60схяар байшин бариад өгчих. газраа хураалгасан хүнд 2 өрөө байр өгөөд яндан цөөрч, утаа багасна. сервис центерт 200 айл бүгдээрээ ххолбогдож чадахгүй. эцэстээ эзэнгүй хог болж дуусна даа

  • zochin (139.5.217.119)

    2018-04-22

    Odoo hiigeechee,, yariad l yavah yum,,,,,,,,,,,,,,,,,,,Ehelsen neg ch gazar alga,,,,,,,,,hudlaa yariad bgaa yum uu

  • Baatar (139.5.216.158)

    2018-04-22

    Heregjih bolomjtoi gants zuv huvilbar ene. Uuniig erchtei hurdan heregjuuleerei. Oron suutsjuulalt ene 2-g hosluulaad l yavah ni zuv. Negent humuusiin hurungu zaraad barichihsan saihan baishind ni injeneriin shugamyg hamtyn sanhuujilteer oruulj uguud l boloo shuu dee. Daraa ni orshin suugchid tulburuu tuluud l yavna, oron suutsny bairni mungu tuldug shig. Iim mayagaar l utaany yandan, il jorlong heseg hesgeer ni darj avaad baival bolchihno oo. Baishingui ail ch gesen hashaand injeneriin shugam ireh bolomjtoi bolchihvol argyg ni olood saihan baishin bariad beldchihne ee. Umnuh zasgiin ued Bat-Uul darga ger horoollyg injeneriig shugam suljeegeer hangaj haus horoolol bolgono geheer MAN-yhan butehgui ulger yarilaa geed hurlaa hayaj alga bolood baisan sanagdana. Ajlyg ni avchihaad tusliig ni unshaad baisan chini Uul ulger yariagui l baisan yum bailgui dee, huurhiis... Amjilt husie!