Орон нутаг дахь төрийн байгууллагуудыг хэвтээ тогтолцоонд шилжүүлэх төсөл өргөн барилаа

УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн тэргүүтэй гишүүд төрийн байгууллагуудын орон нутаг дахь удирдлагын босоо тогтолцоог хэвтээ тогтолцоонд шилжүүлэхээр нэр бүхий найман хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг өргөн мэдүүллээ. Тодруулбал, нийгмийн даатгал, нийгмийн халамж, аудит, цаг уур, орчны шинжилгээ, татвар, улсын бүртгэл, статистикийн байгууллагын тогтолцоог хэвтээ тогтолцоонд шилжүүлэх нь зүйтэй гэж үзжээ. Энэ хуулийн төслүүдийг баталснаар тухайн салбарын төрийн захиргааны төв байгууллага томилдог томилгоог аймаг, нийслэл, дүүргийн удирдлагууд нь томилдог болох юм байна. Ингэснээр орон нутгийн эрх мэдэл нэмэгдэж, орон нутгийн засаглалын чадавх сайжирч, орон нутагт төрийн үйлчилгээний хүртээмж чанар нэмэгдэнэ гэж тооцжээ.

Орон нутаг дахь төрийн байгууллагуудыг хэвтээ тогтолцоонд шилжүүлэх төсөл өргөн барилаа

Б.Саруул

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (3)

  • хэвтээ тогтолцоотой болж болохгүй (66.181.164.171)

    2018-05-16

    Босоо тогтолцоотой байж, улс төрөөс ангид байх хэрэгтэй. Засаг дарга нар өөрсдийн хүнээ шахах, төрийн байгууллагыг өөрсдийн зорилгын тул дур зоргоор ашиглах гэж хэ втээ болгохоор улайрч байгаа юм.

  • Ёс зүй (202.55.191.205)

    2018-05-15

    Хууль санаачилсан нөхдүүдэд өөр хийх юм алга уу. Орон нутагт байгаа мэргэжлийн гэж хэлэхэд ч хэцүүхэн төрийн албан хаагчдаа хэнээр солих гэж байна. Намын харяаллаар нутгийн хонхроосоо гарч үзээгүй чадваргүй нөхдүүдээ чихмээр байна уу. Болиоч дээ Та нар. Энэ Батзандан Баатарбилэг нар ч одоо юу вэ?

  • Төр ёс (202.55.191.205)

    2018-05-15

    За бүр балай юм болох нь. Одоо аль нам гарсан нь орон нутагтаа томилгоо хийдэг болох нь ээ. Төрийн албыг самарсан нь багадаад барьцаа илүү лавшруулмаар байгаа юм байнал даа. Ямар ч чадваргүй боловсон хүчинтэйгээ мэдэхгүй байна уу. Орон нутгийн удирдлагыг ёстой ямар ч туршлагагүй наймаачин, цүнх баригч нартаа өгчихөөд одоо дээр нь төрийн мэргэшиж ядаж байгаа албуудыг самруулах гэж байгаа юмаа даа. Савраа тат!!!!!!!!! Төрийн албыг гутааж, уландаа гишгэхийг санаархагчдаа!!!! Энэ мэт байвал дараагийн сонгуулиар арчина даа та нарыг...