“Эрдэнэс Тавантолгой”-н захирал Б.Ганхуяг олон улсын хэлэлцээрээс ганзага дүүрэн ирлээ

Монгол Улс нүүрсний үнэлгээгээ өсгөж чаджээ. "Эрдэнэс Тавантолгой”-н захирал Б.Ганхуяг олон улсын хэлэлцээрээс ганзага дүүрэн ирлээ. Он удаан жил шүүмжлэлд өртсөн Монгол нүүрсний үнэлгээ өссөн гэх таатай мэдээ бидэнд ирлээ. Тодруулбал, "Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ганхуягаар ахлуулсан Ажлын хэсэг худалдан авагч нартай нүүрсний үнийн хэлэлцээрийг амжилттай хийжээ. Тус ажлын хэсэг "Чалко Трейдинг Хонконг” компанитай тавдугаар сарын 10-11-ний өдрүүдэд нүүрсний үнийн талаар хэлэлцсэний үр дүнд Монгол Улсаас гадагш нийлүүлж буй нүүрсний үнийг өсгөж чадсан байна.

Уг хэлэлцээрийн дагуу, 2017 оноос хойш огт хөдөлгөөнд ороогүй нүүрсний үнийг эхний ээлжинд 60 ам.долларт хүргэж буй юм. Энэ нь одоогийн үнэлгээнээс 70 центээр өсөж буй үзүүлэлт бөгөөд үүнийг дагаад манай улсын уул уурхайн салбарын ашиг орлого нэмэгдэж, энэ хэрээр эдийн засагт оруулах хувь нэмэр ч дээшилнэ. Харин "Эрдэнэс-Тавантолгой” компанийн зүгээс Баруун Цанхийн үнэ өсөх нөхцөлийг бүрдүүлж чадсан ч нийлүүлэлтийг үнийг цаашид нэмэгдүүлэх бодлого баримталж байгаа аж. Өөрөөр хэлбэл, "Эрдэнэс- Тавантолгой” ХК нүүрсний үнийг 61.35 ам.долларт хүргэх саналыг "Чалко Трейдинг Хонконг” компанид тавьсан тэдний талаас уг саналыг дахин нягталж, ТУЗ-дөө танилцуулсны дараа энэ долоо хоногт багтаан хариу өгөхөөр болсон байна.

Уг нь манай улс Таван Толгойгоос нүүрс тээвэрлэж эхэлсэн цагаас нүүрсний үнийг олон улсын жишигт ойртуулахаар олонтаа хэлэлцээр хийсэн. Гэвч "Чалко Трейдинг Хонконг” компанитай анх зах зээлийн нөхцөл байдлаас шалтгаалж улирал тутамд үнэд өөрчилж байх механизм буюу үнийн индекс тооцох аргачлалыг 2011 онд байгуулсан гэрээнд тусгасан байжээ. Харин энэхүү аргачлалд дутагдалтай тал байсан учраас өнгөрсөн хугацаанд манай улс уг асуудлын шийдлийг олж чадаагүй аж. Тиймээс "Эрдэнэс Таван Толгой” компанийн зүгээс санал болгосноор, уг аргачлалыг засч сайжруулах ажлыг эхлүүлсэн байна. Үүний дүнд томоохон ахиц гарч, хоёр төрлийн өөрчлөлт оруулахаар тохиролцсон нь бас нэг амжилт юм.

 

А.Бэхи

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (18)

  • Өсөхбаяр (103.249.28.135)

    2018-05-15

    Дэлхийд Монголынхоо нэрийг гаргасан илүү том болж өргөжих болтугай

  • Бат-эрдэнэ (146.185.31.213)

    2018-05-15

    Улс орондоо өшөө их хэрэгтэй зүйл хийгээрэй. Мундаг залуу юм. Ажлын амжилт хүсье.

  • зочин (89.238.134.5)

    2018-05-15

    Хэрүүл наранбаатар 2 оор өвчилсөн ЭТТ-г ганц эдгээж байгаа нь энэ хүн

  • Үлэмжээ (23.235.227.108)

    2018-05-15

    Юм хийе бүтээе гэвэл болдог гэдгийг энэ хүн харуулж байна. Болохгүй бүтэхгүй зүйл байхгүй

  • Хэрлэн (69.161.196.76)

    2018-05-15

    Өглөөнөөс хойш ажлын аяаалал ихтэй явж байгаад ийм мэдээлэл олж уншаад сэтгэл сэргэчихлээ

  • Зочин (82.102.16.100)

    2018-05-15

    Энэ хүн л ганц юм хийх юм даа амжилт хүсье

  • Ноён Батаа (23.235.227.108)

    2018-05-15

    Үнэхээр иргэд улс орон руугаа чиглэсэн зөв зүйл хийжээ. Амжилт

  • Гэрлээ (178.255.44.61)

    2018-05-15

    Энэ 1072 хувьцаа арилжаалах групп дээр наранбаатрын хэрүүлийг сонссноос хамаагүй сайхан мэдээ байна Амжилт

  • Баатарцогт (198.24.162.179)

    2018-05-15

    Зөв зүүштэй сайхан мэдээлэл байна. Ганхуяг-даа амжилт хүсье.

  • Болд (178.255.44.61)

    2018-05-15

    ваааавлдааа энэ их стресс дунд ганц ч болов сайхан мэдээ сонслоо баярлааа

  • Анхбаяр (173.44.13.13)

    2018-05-15

    Наранбаатар Лүндэг гээд нэг худлаа цаас барьж лэйв хийсэн хоосон тархитай новшийг болвол Этт-н Гүйцэтгэх захирал Б.Ганхуяг хэдэн сая илүү их ажиллаж чадсан байна

  • Алтнаа (185.156.174.91)

    2018-05-15

    Ямар сайхан мэдээ вэ амжилт хүсье

  • Алтнаа (185.156.174.91)

    2018-05-15

    яаасан мундаг хүн бээ сайхан мэдээ байна

  • Алтнаа (185.156.174.91)

    2018-05-15

    яаасан мундаг хүн бээ сайхан мэдээ байна

  • Тэргэл (38.132.117.103)

    2018-05-15

    Ажлаа хийж чаддаг л хүн юм байна

  • Монгол (83.143.240.5)

    2018-05-15

    Наранбаатрыг бодвол мундаг хүн томилогджээ Амжилт

  • Erdenekhuu (45.117.79.115)

    2018-05-15

    Монголын төлөөлөл болсон залуучууд ажилаа хийж чаддаг болсон НЬ ЭТТ-н Гүйцэтгэх захирал Б.Ганхуягаас илт харагдаж, танай хамт олонд амжилт хүсье

  • ЗОЧИН (83.143.240.6)

    2018-05-15

    сайхан мэдээ байнөөө