Ядарсан хүүгийн мөрөөдлийг биелүүлж, зурагттай болгосон буянтан нь А.Эрдэнэ-Очир байлаа

Хорвоогоос явсан андынхаа тухай дурсамж бичихээр ширээнийхээ ард хэдэнтээ суулаа. Үг эвлэж өгдөггүй. Бид хоёр найрын ширээний ард хундага тулган жаргаж байсангүй, зовлонгоо ярьж, хэн хэнийхээ сэтгэлийнхээ гүн рүү өнгийж явсангүй. Гэвч бусдын төлөө гэх сайхан сэтгэл буяны мөр биднийг учруулсан юм.   Одоогоос арав гаруй жилийн тэртээ “Өдрийн сонин” гэх эрхэмсэг хамт олонтой мөр зэрэгцэн ажиллаж байхдаа Далан давхрын оршуулгын газрын хөл дор дээвэр туурга нь нэвт гэрэлтсэн дөрвөн ханатын оронцогт аж төрөх  13 настай, долдугаар ангийн жаахан хүү өрхийн тэргүүний хувьд хичээлийнхээ завсар зайгаар Дэнжийн мянгын хүнсний зах дээр бусдын гарын үзүүрт гүйн  гэдэс дотор цэвэрлэж,  олсон хэдэн төгрөгөөрөө ослын улмаас хэвтэрт орсон ижийгээ, гурван настай дүүгээ тэжээдэг тухай   “Ээжийгээ л эмнэлэгт хэвтүүлмээр байна” гэх сурвалжлага, нийтлэлийг бичсэн юм.  Ижий нь эрүүл болж хөл дээрээ босох , дүүтэйгээ орон дээрээ зэрэгцэж суугаад зурагт үзэхийг мөрөөдөх бяцхан хүүгийн хүслийг А.Эрдэнэ-Очир маань биелүүлж өгсөн билээ. Өглөөний шуурхай таран сандлаа зөөн нааш цааш зөрөлдөн бужигнах үеэр анд минь редакцид орж ирчихсэн “Чука чамд баяр хүргэе. Чи мундаг бичсэн байна.  Өсөхөө хүүгийн талаар нулимсаа урсгаж байгаад уншлаа.  Хоёулаа гаръя. Зах орж зурагт авъя” хэмээв. Бид замдаа хүүгийн ирээдүйн талаар ам хуурайгүй ярьж явав.  Яаж ийж байгаад эхийг нь эмнэлэгт хэвтүүлье, дүүг нь тэгэхээр хэн харах вэ. 24 цагийн цэцэрлэг олох ёстой юм байна гэхчилэн олон олон зүйл ярьсан. Захаас зурагт аваад зогсоогүй, хүү охин хоёрт өмд пүүз, цагаан будаа арван кг, хонины хаа гуя, төмс сонгино, талх масло гээд тухайн үеийн ханшаар 200 гаруй мянган төгрөгийн идэж уух юм авч байсан юм.  Эрдэнэ-Очир маань буцах замдаа ч хүүгийн талаар  санаа зовнин ярьж, зурагт аваад очдог цахилгаан байхгүй бол яах билээ хэмээн санаа зовнин 

 танил нөхөд рүүгээ утас цохин гэмтлийн эмнэлэгт ор олох тухай ярьсаар Далан давхар орж билээ. Буцах замд түүний сэтгэл бүр илүү өвдсөн. Дуугаа хурааж, сэтгэлийн гүнээс уртаар шүүрс алдан Хараагүйчүүдийн  үйлдвэр рүү очвол гэр олдох болов уу, гудас хөнжил бас тэргэнцэр хэрэгтэй байх юм гээд л шаналж  явсан нь өдгөө ч нүдэнд харагдсаар. Тэрхүү нийтлэлийн мөрөөр олон хүн гурван халуун амьд хайр энэрлийн гараа сунгасан юмдаг.   Андын маань хичээл зүтгэл талаар болоогүй ээ. Хүү эдүгээ насанд хүрч дажгүй яваа гэж дуулдсан. Тэр цагаас хойш бид хоёр уулзах бүрийдээ Өсөхөө хүүгийн талаар ярьдаг байлаа. Анд минь үнэхээр сайхан сэтгэлтэй, хүний төлөө оюун бодол, сэтгэлээ чилээдэг нэгэн байсан юм аа. Түүнийг хэн байсныг  түмэн олон өөр өөрийнхөөрөө дурсан буй эл цаг дор өөрт тохиолдсон ганцхан жишээ энэ.  Талийгаач маань олон арван Өсөхөө шиг амьдрал үүрэн бэдрэх хүүд, хүнд  хайр энэрлийн гараа сунгаж байсан гэдэгт би итгэл төгс  байна.Анд  минь мөнх хөх тэнгэртээ суудал засан тухалж, амгалан нойрс доо. 

Сэтгүүлч Ч.Чулуунцэцэг.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

Сонин хачин

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (8)

  • Зочин (183.81.171.3)

    2018-05-17

    Хүний сайн нь явчих юмдаа, харамсалтай Ум мааний бад ми хум

  • А Долгосүрэн (112.72.15.142)

    2018-05-17

    Энэ чинь ухасар оюун ухаан ют

  • bataa (202.131.243.190)

    2018-05-17

    um ma ni bad mi hum.

  • (202.9.41.44)

    2018-05-16

    manai 76 uhej dald orohgui novhiin uheshgui munhiin kasheinuud yumaa.hunii sain ni l yvaad bgaad haramsaad barshgui

    zochin (202.9.41.44)

    2018-05-16

    harin tiimee bi bas yag cham shig 76 gaas yhehed yadag bnaa l gej bodoj bn hynii sain ni l yavaad bhiim haramsaad barashgyi iym aaa UM MA NI BAD MI HUM

  • zochinЗочин (116.44.154.116)

    2018-05-16

    uillaa Amgalan noirsdoo

  • Зочин (182.160.38.167)

    2018-05-16

    Ум ма ни бад ми хум.Хайран сайхан хүү үнэхээр харамсалтай байна.

  • irgen (62.167.114.16)

    2018-05-16

    haramsaltai umaa, saihan setgeltei hymyys yagaad horvoogoos ert haliad baina daa, taivan noirsdoo er hyn baij dee, hyy sain hyn bolson bol saihan baina

    Зочин (62.167.114.16)

    2018-05-16

    Сайн хүмүүс бурханд ч бас хэрэгтэй байдаг байхдаа.

  • Зочин (64.119.20.230)

    2018-05-16

    Ум ма ни бад мэ хум.