Ерөнхий сайдын айлчлал хойшлогджээ

Ерөнхий сайд энэ сарын 23-26-нд ОХУ-д айлчилж, Санкт-Петербургийн эдийн засгийн форумд оролцох байв. Гэвч ОХУ-ын талаас Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг хүлээж авах бэлтгэл ажил хангагдаагүй гэсэн үндэслэлээр айлчлалыг хойшлуулсан талаар эх сурвалжууд мэдээлж эхэллээ.

Айлчлал хойшлогдсон шалтгааныг улс төрийн хүрээнийхэн Засгийн газрыг огцруулах асуудалтай холбон тайлбарласан нь ч байна. Жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг Санкт-Петербургийн форумд Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг, Ч.Сайхан-билэг, Ж.Эрдэнэбат нар оролцож байжээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)