Этүгэний оюутнууд мэс заслын улсын хоёрдугаар олимпиадад тэргүүн байр эзэлжээ

Анагаахын сургуулиудын дунд хоёрдахь удаагаа зохион байгуулагдаж байгаа Мэс заслын улсын олимпиадад Этүгэн их сургуулийн оюутнууд багийн болон ганцаарчилсан төрөлд амжилттай оролцлоо.

ДРУЖБА багийн гишүүн Этүгэн их сургуулийн Анагаахын 506 ангийн оюутан Б.Батбилэг пластик мэс заслын төрөлд 1-р байр, Анагаахын 506 ангийн оюутан Э.Лхагва гэмтлийн мэс заслын төрөлд 1-р байр, Анагаахын 402 ангийн оюутан Т.Хайбар зүрх судасны мэс заслын төрөлд 1-р байр тус тус эзэлж багийн нийлбэр дүнгээр ТЭРГҮҮН БАЙР, UNITY багийн гишүүн Этүгэн их сургуулийн Анагаахын 401 ангийн оюутан Х.Пүрэвсүрэн хэвлийн хөндийн мэс засал төрөлд 1-р байр, Анагаахын 401 ангийн оюутан н.Намсрай хэвлийн хөндийн мэс засал төрөлд 1-р байр эзэлж багийн нийлбэр дүнгээр ГУРАВДУГААР БАЙР тус тус эзэлжээ.

Мөн тус сургуулийн оюутан н.Мөнхдаваа (Анагаах 403), н.Мягмарсүрэн (Анагаах 304), А.Дөлгөөн (Анагаах 304), н.Маралбек (Анагаах 507), П.Раднааханд (Анагаах 503) нар тус олимпиадын ганцаарчилсан төрөлд амжилттай оролцсон байна.

Этүгэн их сургуулийн удирдлагуудын зүгээс олимпиадад амжилттай оролцож сургуулийнхаа нэрийг дуурсгасан оюутнууддаа болон бэлтгэсэн багш Н.Батсуурьд халуун баяр хүргэж, сурлага хөдөлмөрийн өндөр амжилтыг хүсэн ерөөлөө.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)