Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл Дэлхийн эрүүл мэндийн ассамблейн 71 дүгээр чуулганд оролцож байна

Дэлхийн эрүүл мэндийн ассамблейн 71 дүгээр чуулган Женев хотноо 5 дугаар сарын 21-ний өдөр нээлтээ хийлээ. Чуулганд ДЭМБ-ын гишүүн 194 улсын Эрүүл мэндийн сайд тэргүүтэй төлөөлөгчид, НҮБ-ын төрөлжсөн байгууллагууд болон олон улсын бусад байгууллагын төлөөлөл, нийт 3500 гаруй төлөөлөгчид оролцож байна. Энэ жил ДЭМБ байгуулагдсаны 70 жил, Бүх нийтийн эрүүл мэндийн хамралтын асуудлаарх Алма-Атагийн тунхаглал батлагдсаны 40 жилийн ой тус тус тохиож байгаа билээ. Чуулганыг нээж ДЭМБ-ын Ерөнхий захирал Др.Тедрос Гебрейесус хэлсэн үгэндээ эрүүл мэнд бол хүний үндсэн эрх юм хэмээгээд, НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилт-2030-д хүрэхэд бүх нийтийн эрүүл мэндийн хамралтыг улс орнуудын түвшинд эрчимжүүлэхийн чухлыг онцлон тэмдэглэв. Тэрбээр Улс орнууд бүх нийтийн эрүүл мэндийн хамралтыг эрчимжүүлэх чиглэлээр ирэх нэг жилийн хугацаанд далайцтай томоохон алхмууд хийхийг уриалсан бөгөөд хүн бүр хэрэгтэй үедээ эрүүл мэндийн чанартай тусламж үйлчилгээг санхүүгийн эрсдэлгүй авах боломжийг бүрдүүлэх шаардлагатайг тэмдэглэв. Энэ жилийн 71 дүгээр чуулганд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш мэндчилгээ дэвшүүлсэн бол урилгаар Руанда Улсын Ерөнхийлөгч Пол Кагаме биечлэн оролцож, бүх нийтийн эрүүл мэндийн хамралтыг өөрийн улсдаа хэрэгжүүлж байгаа сайн туршлагаасаа хуваалцаж, үг хэлэв. Чуулган 5 дугаар сарын 26 хүртэл үргэлжлэх бөгөөд нэгдсэн хуралдаан, үндсэн хороодын хуралдаанууд үргэлжилж байна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (2)

  • Зочин (150.129.142.116)

    2018-05-24

    Ямар гээч ид шидтэй болоод энэ эмэгтэй Төрийн сайдын сэнтийд залардаг байна аа ? Өмнө нь С.Ламбаа гэж нэгэн Улс төрч энэ салбарын Сайд болж байсан Ер нь Д.Сарангэрэл гуайн өмнөөс нь маш их ичиж байна Дэлхийн хэмжээний энэ том Чуулган дээр юуг аа ч ярьдаг юм бол доо Ярьж байгаа асуудлыг нь ойолгсон шинж ч алга яг...шиг харагдаж байна энэ Д.Сарангэрэл гуай

  • ИРГЭН (103.212.116.114)

    2018-05-23

    ЭНЭ САЙД АВГАЙ ЧИНЬ ХАРИН ДҮҮРЧИХСЭН ТЭНЭГ ХҮН ҮҮ? ЭНЭ АВГАЙГААР ЭНЭ ДЭЛХИЙН ХЭМЖЭЭНИЙ ЧУУЛГАН ДУТАЖ ГЭНЭ. МАНАЙ ЭМЧ НАР ТӨВ ТАЛБАЙ ДЭЭРЭЭ ЦАЛИНГАА НЭМ ГЭЭД СУУЧИХЛАА ХАНДИВ ӨГӨӨЧ ГЭЖ ХЭЛСЭН ЮМ БОЛОВ УУ? СУУЛТ ХИЙЖ БАЙГАА ХӨӨРХИЙ ХЭДЭН ХҮМҮҮС ӨНӨӨДРИЙН ЭНЭ ХАЛУУНД ОРИЛООД Л ХАШГИРААД Л БАЙСАН. СУУЛТ ХИЙГЧДЭЭ ТА НАРЫГ ГӨЛӨГНИЙ ХЭМЖЭЭНД Ч БОДОХГҮЙ БАЙГААГ ТА НАР ХАРЛАА. МАРГААШ ЯАМНЫХ НЬ ҮҮДИЙГ ТАГЛААД САРАНГЭРЭЛИЙГ ОГЦРУУЛЖ ПАРЛАМЕНТЫН СЭТГҮҮЛЧ БОЛГООЧ ТА НАР. ХУДЛАА ТЭНД ОРИЛЖ ХАШГИРЧ СУУЖ БАЙГААД МАНАРТАЛ ХАРВААД ТАТАЛДАЖ УНАВАЛ ТА НАР ӨӨРСДӨӨ ХОХИРНО ШҮҮ ДЭЭ. ЦОГЗОЛМАА САРАНГЭРЭЛ МЭТИЙН ХУВИЙН ЭРХ АШГАА ДЭЭДЭЛСЭН САЙД НАРААСАА САЛААЧЭЭ.