МИАТ, Хөрөнгийн биржийг хувьчлах шийдвэрийг гаргалаа

Засгийн газрын ээлжит хуралдаанаар МИАТ, Монголын хөрөнгийн бирж,  Хөдөө аж ахуйн бирж гэх мэт томоохон компаниудын 49 хувийг болон тодорхой хувийг Монголын хөрөнгийн биржээр дамжуулж олон нийтэд хувьчлахаар дөнгөж сая шийдлээ. Гэхдээ Төрийн өмчийг 2018-2020 онд хувьчлах үндсэн чиглэл батлах тухай тогтоолыг УИХ эцэслэн шийднэ. 

Засгийн газрын хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэж байна.

  • Төрийн өмчийг 2018-2020 онд хувьчлах үндсэн чиглэл батлах тухай
  • Төрийн мэдээллийн аюулгүй байдлыг хангах зарим арга хэмжээний тухай
  • Тогтоолын хавсралтад нэмэлт өөрчлөлт оруулах тухай ( Сонгиноговь усан хангамжийн төслийг концессын зүйлийн жагсаалтад нэмж оруулах тухай)
  • Тогтоолын хавсралтад нэмэлт өөрчлөлт оруулах тухай (Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр зам төслийг Концессын жагсаалтад нэмэх тухай)
  • Монгол Улсын 2018-2021 оны хөрөнгө оруулалтын жагсаалт батлах тухай

 

Эх сурвалж: Засгийн газрын хэвлэлийн алба

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)