Элсэлтийн ерөнхий шалгалт ирэх бямба гарагт эхэлнэ

Элсэлтийн ерөнхий шалгалт энэ сарын 16-нд буюу ирэх бямба гарагт Монгол хэл, бичгийн шалгалтаар эхэлнэ. Энэ онд нийт 43846 шалгуулагч элсэлтийн ерөнхий шалгалтад бүртгүүлснээс 87 хувь нь буюу 37 мянга нь энэ оны төгсөгч, 5896 нь өмнөх оны төгсөгч байгаа аж. Элсэлтийн ерөнхий шалгалтыг энэ онд бүрэн дунд боловсрол эзэмшин төгсөх иргэн, өмнө нь бүрэн дунд боловсрол эзэмшсэн болон түүнээс дээш боловсролтой иргэн өгөх юм. Их, дээд сургуульд суралцахаар элсэлтийн ерөнхий шалгалтад бүртгүүлсэн шалгуулагч нь Монгол Улсын Засгийн газрын 37 дугаар тогтоолын дагуу Монгол хэл бичгийн шалгалтад заавал хамрагдсан байх аж. Энэ онд ерөнхий боловсролын сургууль төгссөн шалгуулагч бүртгэлийн хуудсаа хэвлэн авч, сургуулийн захирлаараа гарын үсэг зуруулан тамга даруулж баталгаажуулна. 2018 оноос өмнөх оны шалгуулагчийн бүртгэлийн хуудас нь QR кодоор баталгаажсан тул шууд хэвлэн авах юм байна. Мөн шалгалтад ирэхдээ суудлын хуваарь, иргэний үнэмлэх болон түүнтэй адилтгах баримт бичиг, бүрэн дунд боловсролын гэрчилгээ болон түүнээс дээш боловсрол эзэмшсэнийг гэрчлэх баримт бичиг бүрдүүлэх шаардлагатай юм байна.

 

М.Энх

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)