Монголын малчин орчин үеийн роботоос ялгарах юм алга

 Монголд малчин хэмээх ажиллах хүч хэдэн мянган жил аж төрөн амьдарч иржээ. Малчин, тариачин, ажилчин гээд л олон янзын ажиллах хүчин байдаг. Манай тооллын өмнөх 20000-12000 жилийн үед нийслэл Улаанбаатарын орчмоор, Сүхбаатар хотын хавиар, Орхон мөрний сав нутгаар хүн амьдарч байсан ул мөр, буурь бууц олдсон баримт байдаг. Ийм бодит баримттай учир энд юуны өмнө малчин хүн л лав амьдарч байсан гэж санагддаг. Нэрлэж бичсэн нутаг дэвсгэрийн хавь орчмоор усны үхэр, арслан заан, хирс ч олддог гэнэ. Хүн энэ адгуусны дэргэдүүр нь байж гэдгийг яаж нотлох билээ, хэцүү. Харин байгаль ертөнц нь хувьсаж сонин ховор амьтад нь өөр нутагт зайлж явсан биз гэж таах боломж л байна. Одоогийн байгаль цаг агаарт амьдарч дассан адгуус хонь, ямаа, тэмээ, үхэр, адуу, зээр, хулан ба аргаль, тахь, ирвэс, бөхөн, хар сүүлт, янгир, чоно, дорго, нохой, зэрлэг гахай зэрэг амьтан байдаг. Энэ олон амьтан дотроос таван хошуу малыг сонгон авч гаршуулж, гэршүүлж хувьсгаж амьдралын тасралтгүй нөөц болгон эдэлж авсан нь монгол гэдэг хүний ухаан мөн гэж хэлмээр байх юм. Анчин хүн бол тохиолдлын амьжиргаатай.

Тэр олон амьтнаас нэгийг л барьж авч идэш залгана. Малчин хүн бол хоол ба бусад хэрэглээ нь гэрийн хаяанд насан туршид бэлэн. “Малчин, анчин, загасчин бол хөдөлмөрийн нарийн хуваарь байгаа юмаа” гэж ном сударт бичдэг. Манай малчид, эрдэмт номтон мал аж ахуйн асуудлаар ихийг мэддэг, ихийг хийж байгаа нь мэдээж. Ж.Самбуу дарга, маршал Х.Чойбалсан, Ю.Цэдэнбал нар их юм хийснийг бидний үеийнхэн гэрчилнэ. Тэд мал аж ахуйг яаж удирдахыг ухааны шинжлэх ухааны төвшинд хүргэсэн. Ямар ч гэсэн мал аж ахуйн удирдах ухааны төрийн удирдлагын систем, намын удирдлагын системд байршуулан хөгжүүлсэн хүмүүс шүү. Малчин нь хэдэн мянган жилийн настай, ажилчин, тариачин нь 100 нас хүрч яваа байх. Адгуус амьтан хүнд дасч гэршээгүй байх үед анчин, загасчин хүн гөрөөс агнаж, загас барьж амьдарч байсан гэж ярьдаг юм билээ. Ингээд бодоход хүн ер нь зогсоо зайгүй ажил хийж байж амьдарч явдаг юм байна даа гэсэн сэтгэл төрдөг юм. Малчин хүний ажил хөдөлмөр бүдүүн баргийн юм гэж үү, үгүй. Жилийн дөрвөн улиралд зогсоо завгүй хөдөлж байхгүй бол, тэр бүү хэл нэг өдөр ч зогсох аргагүй. 30, 40 ажлыг нэгэн өдөрт багтаан хийдэг гэж бод доо. Энэ бол миний л мэддэг хэмжээ. Илүү ч ажил хийдэг юм бил үү. 40-ийн нэгийг нарийвчлаад үз дээ.

Өрөм байлгахад 1. Хөхний халуун сүүг хөргөнө

2. Аргалын зөөлөн дөлөөр халаана

3. Хөөсөртөл нь хэдэн зуу дахин самарна.

4. Сүүгээ хөргөөж, цөцгий тогтооно.

5. Дахин халааж дөвийлгөнө.

6. Дахиад хөргөнө

7. Тогоотой сүүгээ тавиурт тавина.

8. Маргааш нь сүүгээ юүлж өрмөө авна.

9. Хусмыг нь хусаж тогоогоо цэвэрлэнэ. За ингээд сүү, өрөм, хусам гэдэг гурван сайхан идээ бэлэн болно. Өрөм бол цагаан идээний дээж, малчин бүсгүй бүтээгдэхүүнийг гар аргаар үйлдвэрлэдэг. 9-ийн нэгийг нь хийхгүй бол өрөм тогтохгүй. Хэрэв техникжүүлье гэж оролдвол олон техник хэрэгтэй.

Халаагч, хөргөгч, самрагч, хусам хусагч, тогоо цэвэрлэгч гээд л эднийг багтаан суурилуулах том байшин, за тэгээд хөрөнгө оруулалт, мэргэжлийн техникч, хэд хэдэн талуудтай гэрээ хэлцэл хийж нотариат баталгаажуулах, маргаж шүүхээр заргалдах гээд л явж гарна даа. Ариун цэврийн шинжилгээ хийлгэх зэргээр нэг тогооны өрмийг зах зээлд гаргахад дор хаяад 14 хоног хөөцөлдөж магадгүй шүү. Малчин хүмүүс малыг уяруулан саамшуулах (тойглох, гуридах) өндөр ууланд бэлчиж яваа сарлагийг дүүгүүрдэн дуудаж хотондоо ирүүлэх ухааныг нээсэн гэж үзэх талтай. Хаврын хавсарганаар малын хойноом явдаг нам байдаг болов уу. Харин бүсгүйчүүдийг нүцгэлээд гудамжинд жагсаал хийлгэж командалдаг нам бий бололтой. Тэр намынхан маханд дуртай гээч. Жагсагчид мөнгөжин, нам нь хоосордог гэнэ лээ. Улс төржиж байгаа арга нь тодорхой юм. Робот гэж нэгэн техник “хүн” төрсөн юм бил үү. Тэр роботыг монгол малчин хэрэглэж хүнд хүчир юмаа хийлгэж байвал сайхнаа. Роботоор хонио хариулгаад хөрзөнгөө ховхлуулаад байвал болмоор, роботоор эмнэг адуу сургуулилж байвал яасан юм, уншигчид бодоорой. Хий хоосон санаа ярьж гэж бодож магад. Гадаадынхан төмөр хайлуулдаг халуун цехэд робот ажиллуулж байгаа юм биш үү. Монгол малын роботыг командлан захирагч болж чадна шүү.

Д.Аюуш

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • (122.201.25.46)

    2018-06-13

    Uuchlaarai malchid ooriinhoo hubiin horongoo mallaj bagai biz dee harin ch malchid shig dabarsan uls mongoloos oor gazraas olohgui shuu tatbar ogt tolohgui n deer ulsiin belcheer us unegui deer ni torol buriin honglolt edelene bas tsalin abna