Сураггүй болсон хоёр настай хүүг эрэн хайх ажиллагааг зогсоожээ

Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын “Загаст нуур” гэх газарт тус сумын харьяат малчин С-ийн хоёр настай хүү алга болжээ. Тодруулбал, хүү зургадугаар сарын 6-ны өдөр 19:00 цагт гэрийнхээ гаднаас сураггүй алга болсон байна.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах бүлгийн албан хаагчид эрлийн ажиллагааг зургадугаар сарын 11-ний өдөр хүртэл зохион байгуулжээ. Эрэн хайх ажиллагаа үр дүнд хүрээгүй учир хүүгийн ар гэрийнхэнтэй нь  зөвшилцөж, эрлийг зогсоосон аж.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)