Байгальд хог хаяхгүйн тулд саваа бэлтгэе

Амралт зугаалга эхэлсэн энэ үед бид байгаль дэлхийтэйгээ илүү ойртдог. Бид саяхан гэр бүлээрээ Тэрэлжийн голын эрэгт очиж амарсан юм. Биднийг ийн байгальд гарахад хамгийн их тааралдсан зүйл бол энд тэндгүй уут, шуудайтай тараагаад хаячихсан хог байлаа. Бид ч байгальдаа хаяхгүй гээд хогоо уутанд хийгээд машиндаа аваад явсан юм. Замдаа хогийн цэг таарвал хаяна гэж бодсон нь тэр. Гэвч хот руу орж ирэх замдаа нэг ч хогийн цэгтэй таараагүй учир овоолон хаясан шуудайтай хог дээр орхиод хэн нэгэн ирээд удахгүй ачаасай гээд яваад өглөө.

Хүн бүр хогоо шуудайнд хийж, уутлаад хаяж байхад хэзээ хотоос хогны машин ирж ачих нь тодорхойгүй. Энд тэнд тараасан ууттай хогны хажууд гудамжны ноход жаргалтай хэвтэнэ. Энд нэг санаа хэлэх гэсэн юм. Байгальд амарч зугаалж буй хүн бүр хот руу шуудайтай хог ачаад явж чадахгүй учраас Тэрэлжээс наана хэд хэдэн хогийн цэг байрлуулж, тэнд цугларсан хогийг долоо хоногт дор хаяж 2-3 удаа ачаад явчихдаг болбол бидний амарч зугаалдаг байгаль дэлхий илүү цэвэр тунгалаг байх болов уу гэж бодох юм. Хотын төвд ч хог хаях сав олддоггүй гэж олон хүн гомдоллодог. Мөн ТҮК-ийн ажилчид саяхан нийслэлд байршуулж буй хогийн саваа солихыг шаардсан байна. Учир нь, хотын төвд байрлуулсан хогийг ачихад олон хүндрэлтэй тулгардаг гэнэ.

Тухайлбал, хогийн савыг өргөж авч хийж болдоггүй, дээрээс нь авъя гэхээр тамхины иш цуглуулах сав нь саад болдог байна. Ингээд ухаад гаргаад ирье гэхэд бас л асуудал үүснэ. Тиймээс хогийн саваа ТҮК-ийн ажилчдадаа зориулж, хог авахад хялбар болгоод өгвөл ажил түргэн шуурхай явахад туслах болов уу гэж бодох юм. Хог битгий хая гэхээсээ өмнө хогийн саваа байгальд ч хотын төвд ч стандартын дагуу шинэчилж байршуулмаар байна шүү.

Г.НЯМСҮРЭН

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

Сонин хачин

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Утас: 70140187

Сэтгэгдэл (1)

  • ногоон бүс (66.181.182.73)

    2018-06-14

    хогны сав ерөөсөө хэрэггүй. хүн бүр тарьсан хогоо аваад явдаг болох хэрэгтэй. Ойд түлээ хийдэг хулгайн модчингууд их бохир заваан байдаг юм байна лээ. Зайсан болон зуслангийн ногоон бүсэд өвөл, хавартаа нарс болон хус мод их бэлтгэдэг шинжтэй ул мөр хог новш их үлдээжээ. Ам бүр байгальхамгаалагчтай мөртлөө тэмцэ чаддаггүй бололтой. Ойд дотор бэлэн модоор байшин хаус бариад зарчихдаг болж...