Халтиргаанаас сэргийлэх өнгөт хучилт хийж байна

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас халтиргаанаас хамгаалах өнгөт хучилтын ажлыг Нарны гүүр, Гэсэр сүмийн уулзвар гээд нийт долоон байршилд эхлүүлээд байна. Энэхүү өнгөт хучилт нь халтиргаа гулгаатай нөхцөлд тээврийн хэрэгслийн дугуйн барьцалдах чадварыг нэмэгдүүлж үзэгдэх орчин хязгаарлагдмал үед аюулгүй байдлыг хангах үүрэгтэй юм.

Иймээс ажлын явцад тухайн уулзваруудад бага зэргийн ачаалал үүсч байгаа учир нийт жолооч тээвэрчиддээ эгнээ байраа зөв эзэлж, бусдад хүлээцтэй, хүндэтгэлтэй хандахыг уриалж байна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)