Улиасны унгарил харшил үүсгэдэггүй

Олон жилийн насжилттай, хотыг ногоон харагдуулж байгаа моддын дийлэнх нь улиас. Улаанбаатар хотын есөн дүүргийн хэмжээнд 13,956 ширхэг улиас мод байдаг ба тэдгээрийн 50 хувь нь эм улиас. Модны цагаан хөвөн буюу унгарил зөвхөн эм улиаснаас гардаг.

Хотын ногоон байгууламжийн бодлогын асуудал хариуцсан мэргэжилтэн Д.Сүхбатын “ Ургамлын харшлаар өвчилсөн хүмүүсийн 99.8 хувь нь шарилжнаас, тоос тоосонцорын харшилтай байдаг. Харин улиас модны унгарил нь ямар нэгэн харшил үүсгэх магадлал маш бага бөгөөд статистик судалгаанд 0,02 хувь болохыг батласан” гэв.

Уг нь хаврын улиралд хотын ногоон байгууламжийг хэлбэржүүлэн, моддыг танаж, тайрах ажлыг хийдэг. Нэг модноос 100 нахиа задардаг гэж бодоход тайралт хийснээр 50 болгож ялгарах хэмжээг нь багасгасан гэсэн үг.

Улаанбаатар хотын ЗАА-наас зургаан дүүрэгт мод бутыг яаж хэлбэржүүлэх талаар жил бүр зөвлөмж, заавар чиглэл өгч ажилладаг. Харин хувийн эзэмшлийн газрууд буруу тайрснаас болж унгарилын хэмжээг ихэсгэж байгаа гэлээ.

Б.Энхээ

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (5)

  • зочин (182.160.0.249)

    2018-06-16

    Aм хамар нүдрүү хийсч орж найтаалгах хоолой сэвэгнэх хувцас үс толгойд наалдаж тавгүй байдалтай болгодог

  • Зочин (182.160.32.79)

    2018-06-16

    Цочроож үрэвсүүлж болно. Харшил үүсгэдэггүй гэдгийг нь судалсан байдаг юм. Юм уншиж бай л даа

  • Барам (66.181.186.115)

    2018-06-15

    Үүнийг бичсэн амьтан ёстой усан тэнэг гэдэг нь байхаа. Яаана даа. Шар хаданд яаралтай илгээгдэх хэрэгтэй болж.

  • ЗОЧИН (124.158.95.14)

    2018-06-15

    БИТГИЙ ХУДЛАА ЮМ БИЧЭЭД БАЙ, ХАРИН Ч ХАРШИЛ ИХ ӨГЧ ҮҮСГЭЖ БАЙНА, ХООЛОЙ АМ, ХАМАР РУУ ХИЙСЧ ОРООД СЭРВЭГНҮҮЛЭЭД ХАНИАЛГААД БАЙНА. БАС НҮД РҮҮ ОРЖ ЗАГАТНУУЛЖ БАЙНА. ЗАЛХУУРЧ ТАЙРАХГҮЙ БАЙЖ БАЙГААД ХӨВӨН НЬ ХИЙСЭЭД ИРЭНГҮҮТ ХУДЛАА МЭДЭЭЛЭЛ БИЧИХЭЭ БОЛЬЧИХООЧ???

    Зочин (124.158.95.14)

    2018-06-15

    Цочроож үрэвсүүлж болно. Харшил үүсгэдэггүй гэдгийг нь судалсан байдаг юм. Юм уншиж бай л даа

  • зочин (202.9.40.121)

    2018-06-15

    Улиасны улингаргүй жил байсан уу байсан. Тийм жилийг бид жил болгон хүснэм. Улаанбаатар хотынхон яагаад тэгж чадахгүй байна аа гэвэл ажлаа хийж яадахгүй байна. Иймт хийж чаддаг хүмүүст ажлаа өгөх хэрэгтэй.