ОАТЧөлөөлөх хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг өргөн барилаа

Монгол Улсын Засгийн газраас санаачилсан Онцгой албан татвараас чөлөөлөх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын гишүүн, Зам тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ өнөөдөр /2018.06.15/ Улсын Их Хурлын дарга М.Энхболдод өргөн барилаа.

 “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн үйл ажиллагаа нь хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрээр зохицуулагддаг.

Тус хэлэлцээрийн дагуу Монгол Улс “Улаанбаатар төмөр зам”-ын ашиглалтад чухал шаардлагатай бараа материалыг гаалийн татвар, хураамжгүй оруулах Олон улсын гэрээ, хэлэлцээрээ мөрдөж “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн дотоод хэрэгцээнд импортоор оруулах дизелийн түлшийг онцгой албан татвараас чөлөөлөх ёстой байдаг билээ. 

Үүнтэй холбогдуулан уг хуулийн төслийг боловсруулсан байна. 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)